Admin 11/24/2020 Photo, Design 5 Аймгийн ИТХ-ын хороодын чиг үүрэг, бүрэлдэхүүнийг баталлаа Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Ховд аймгийн ИТХ-ын хурал 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр анхдугаар хуралдаанаа зохион байгуулсан. Тус хурлаар ИТХ нь Нутгийн удирдлага, хууль, эрхзүйн гадаад харилцаа, ёс зүйн хороо, Төсвийн хяналт, Эдийн засгийн хороо, Нийгмийн бодлогын хороо, Хүнс, Хөдөө аж ахуй, байгаль орчин, аялал жуулчлалын хороо, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хороо гэсэн 5 хороотой байх тухай асуудлыг хэлэлцэн баталсан юм.Тэгвэл 11/24/2020
Admin 11/24/2020 Photo, Design 5 Онцгой үед аймгийн ИТХ-ын хуралдааныг “ЦАХИМ"-аар хуралдуулна “COVID-19” цар тахлын халдвар нэмэгдэж байгаатай холбогдуулан Монгол Улсын хэмжээнд хатуу хөл хорио тогтоосон. Энэ цаг үед аймгийн ИТХ-ын ээлжит 2 дугаар хуралдааныг “ЦАХИМ”-аар зохион байгуулах зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм.Тиймээс Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 3 дугаар бүлгийн 23.14 дэх хэсэг, Гамшгаас хамгаалах тухай хууль, Ховд аймгийн ИТХ-ын Хуралдааны дэгт тусгагдсаны дагуу байгалийн гамшиг, нийтийг хамарсан эмх замбараагүй байда 11/24/2020
Admin 11/24/2020 Photo, Design 5 Ховд аймгийн ИТХ-ын хоёрдугаар хуралдааныг “ЦАХИМ” хэлбэрээр зохион байгуулж байна Улсын онцгой комиссын шийдвэрээр бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсний дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын II хуралдааныг цахим хэлбэрээр зохион байгуулж байна. Хуралдаанд Улаанбаатар хот, хөдөө орон нутгаас цахимаар 25 Төлөөлөгч, танхимаар 15 Төлөөлөгч оролцож, 95.16 хувийн ирцтэйгээр хуралдаан хуралдаж байна. Хуралдаан 09.00 цагт аймгийн Нутгийн удирдлагын ордны хуралдааны их танхимд цахимаар эхлэв.Хуралдаанаар: - Цахим хуралдааны дэг батлах тухай- Хорооны бүрэлдэхүүн, ажи 11/24/2020
Admin 11/6/2020 Photo, Design 5 Ховд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн анхдугаар хуралдаан боллоо Ховд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн анхдугаар хуралдааныг энэ сарын 06-ны өдөр зохион байгуулж, үндсэн гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Тодруулбал, хурлын эхэнд аймгийн ИТХ-ын хоёр, гуравдугаар хуралдаан зарлах тухай асуудлыг хэлэлцсэн. Ингээд Ховд аймгийн ИТХ-ын хоёрдугаар хуралдааныг 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр, гуравдугаар хуралдааныг 12 дугаар сарын 03-ны өдөр тус тус зохион байгуулахаар төлөвлөжээ. Үүнээс гадна Ховд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааны үеэр “Өмч хөрөнг 11/6/2020
Admin 11/3/2020 Photo, Design 5 Ховд аймгийн ГХУСАЗСЗ-өөс Шүүх шинжилгээний албанд тоног төхөөрөмж олгов Ховд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс өчигдөр Шүүх шинжилгээний албанд зарим тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөв. Тус ажлыг аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгасан байжээ. Ингээд Ховд аймгийн Шүүх шинжилгээний албаны үйл ажиллагаанд зориулж 4 сая 500 мянган төгрөгийн үнэ бүхий техникийн үзлэг хийх багц тоног төхөөрөмжийг олголоо.Энэхүү тоног төхөөрөмжийг аймгийн ИТХ-ын дарга бөгө 11/3/2020
Admin 11/2/2020 Photo, Design 5 Б.Дүгэржавыг аймгийн Засаг даргад нэр дэвшүүллээ Аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн нэг чухал асуудал бол аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх явдал юм. МАН-ын бүлгээс Мянгад сумаас сонгогдсон төлөөлөгч Батсуурийн Дүгэржавыг аймгийн Засаг даргад нэр дэвшүүлж, танилцуулав. Энэ асуудалтай холбогдуулан АН-ын бүлгээс дэгийн дагуу нэг цагийн завсарлага авч, хуралдаан дахин үргэлжиллээ.АН-ын бүлгээс аймгийн Засаг даргад өөр төлөөлөгчийн нэрийг дэвшүүлсэнгүй. Харин завсарлагааны хугацаанд аймгийн Засаг даргад нэр дэвшигч Б.Дүг 11/2/2020
Admin 11/1/2020 Photo, Design 5 Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийг 11 хүний бүрэлдэхүүнтэйгээр батлав Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын нэг бол Тэргүүлэгчдийг сонгох явдал юм. Хурлаар тэргүүлэгчдийг 9:2 буюу 11 хүний бүрэлдэхүүнтэй байхаар тогтлоо. Тодруулбал, МАН-ын бүлгээс Г.Пүрэвганди, М.Ганзориг, Б.Амаржаргал, Ж.Батсайхан, Т.Баярсайхан, Л.Бадамхорлоо, Г.Цэдэнбал, Т.Бергенбай, Д.Эрдэнэцэцэг нарыг харин АН-ын бүлгээс Л.Энхбая 11/1/2020
Admin 11/1/2020 Photo, Design 5 Ховд аймгийн ИТХ-ын даргаар Г.Пүрэвганди дахин сонгогдлоо Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдаан амжилттай үргэлжилж байна.Хэлэлцэх асуудлын дараалал ёсоор аймгийн ИТХ-ын даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэв. МАН-ын бүлгээс Жаргалант сумын Тахилт багаас сонгогдсон төлөөлөгч Г.Пүрэвгандийг аймгийн ИТХ-ын даргад нэр дэвшүүлж танилцууллаа. Харин АН-ын бүлгээс хэлэлцэх асуудалтай холбогдуулан дэгийн дагуу нэг цагийн завса 11/1/2020
Admin 11/1/2020 Photo, Design 5 Аймгийн ИТХ-ын 41 төлөөлөгч үнэмлэх, энгэрийн тэмдгээ гардан авлаа Орон нутгийн сонгуульд Ховд аймгийн 53872 сонгогч санал өгөхөөс 37617 иргэн санал өгч, ирц 69.83 хувьтай дууссан. Улмаар аймгийн ИТХ-ын 2020 оны ээлжит сонгуулиар Ховд аймгийн ИТХ-ын 41 суудлын 27-г МАН, 13-г АН, МАХН-аас нэг нэр дэвшигч суудал авсан юм. Ингээд “Аймаг нийслэл, сум дүүргийн 2020 оны ИТХ-ын сонгууль”-ийн үр дүнгээр байгуулагдсан Ховд аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдааныг энэ оны 11 дүгээр сарын 01-ний өдөр зохион байгууллаа. Энэ үеэр Аймгийн ИТХ-ын 41 төлөөлөгчийн бүрэн эрхийг 11/1/2020
Admin 11/1/2020 Photo, Design 5 Ховд аймгийн ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн "Анхдугаар хуралдаан" болж байна 2020 оны "Аймаг, нийслэл сум, дүүргийн ИТХ-ын 8 дахь удаагийн сонгууль"-иар иргэдийн олонхийн саналыг авч аймгийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгчидийн анхдугаар хуралдаан эхэллээ.Хуралдааны эхэнд Аймгийн сонгуулийн хорооноос орон нутгийн сонгуулийн дүн, тайлан мэдээллийг танилцууллаа. Үүний дараагаар шинээр томилогдож буй төлөөлөгчдөд "Ховд аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн үнэмлэх, энгэрийн тэмдэг"-ийг гардуулан өгч, төлөөлөгчийн эрхийг нь баталгаажууллааАнхдугаар хуралдаанаар: 1. Аймаг нийслэл, сум, 11/1/2020