Аймгийн ИТХ

Төрийн дээд шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа боллоо

Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 98 жилийн ой – Монгол цэргийн өдөр, Казах түмний “Наурыз”-ын баярыг тохиолдуулан Ховд аймгийн Төр захиргаа, Эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, батлан хамгаалах, дэд бүтэц, газар тариалан, нийтийн тээвэр, ХАА-н салбар болон Хувийн хэвшилд олон жил үр бүтээлтэй ажиллаж, аймаг, орон нутгийнхаа бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан иргэдийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон медалиар шагналаа. Ёслолын
3/21/2019

Ховд аймаг дахь Төрийн Аудитын газар 2019 онд хийх нийцлийн болон гүйцэтгэлийн аудитын нээлтээ хийв

Ховд аймаг дахь Төрийн аудитын газар нь ҮАГ-ын 2019 онд хийх аудитын төлөвлөгөөний дагуу “Улс орон нутгийн 2018 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүн”, "Орон нутгийн хөгжлийн сангийн зарцуулалт, үр дүн", "Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт" сэдэвт гүйцэтгэл болон нийцлийн аудит мөн аймгийн ИТХ-ын захиалгаар “Орон нутгийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилт” сэдэвт аудитуудын нээлтийг хийж, төлөвлөгөө, хөтөлбөрийг танилцуулан аудитад баримтлах шалгуур үзүүлэлтийн талаар
3/21/2019

Аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг сумдад ажиллаж байна

Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг бэхжүүлэх, хяналт тавих, олон нийтэд нээлттэй хүргэх зорилгоор аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын 2017 оны 27 дугаар тогтоолоор “Сумын ИТХ болон багийн ИНХ-ын үйл ажиллагааг үнэлж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх журам”-ыг баталсан. Тус журмын хэрэгжилтийг  хангах  хүрээнд  аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг хуваарийн дагуу сумдад ажиллаж байна.Тус ажлын хэсэг өнөөдөр Орон нутгийн өмчийн
3/19/2019

Жаргалант сумын Тахилт багаас сонгогдсон аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчид багийнхаа иргэдэд хүндэтгэл үзүүлэв

Монгол цэргийн баяр болон олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Жаргалант сумын ИТХ-ын дарга Д.Бумцэнд, сумын ИТХ-ын төлөөлөгчид болон Тахилт багийн Засаг дарга, ИНХ-ын дарга, нийгмийн ажилтнуудтай хамтран тус багийн иргэдийг хүлээн авч уулзан, тэдэнд хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр уламжлалын дагуу багийнхаа аймаг, орон нутгийнхаа хөгжил, цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж буй аав, ээжүүдийг өргөмжлөн шалгарууллаа. Энэ жилийн хувьд
3/19/2019

Д.Ганболдын “Бошгот ханы аман домгийн нугалбар оршивой” номын нээлт боллоо

Лацав Тангуд овогт Доржийн Ганболдын “Бошгот ханы аман домгийн нугалбар оршивой” шинэ номын нээлтийн үйл ажиллагааг  МУСГЗ М.Баянзулын нэрэмжит Нийтийн номын санд зохион байгууллаа. Номын нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди болон Ховд их сургуулийн эрдэмтэн багш, судлаачид, зохиогчийн журмын нөхөд,  уншигчид оролцлоо.Зохиолч Лацав Тангуд овогт Д.Ганболд 1976 оноос  тус номоо бичиж эхэлсэн бөгөөд 80 гаруй ахмадын  аман домгоор бүтсэнээрээ онцлог юм. Энэхүү номыг Ховд айм
3/15/2019

"Төлөөлөгчдийн өдөр" арга хэмжээг зохион байгуулав

Аймгийн ИТХ-ын 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан “Төлөөлөгчдийн өдөр” арга хэмжээг энэ сарын 11-ний өдөр зохион байгууллаа.  “Төлөөлөгчдийн өдөр”-өөр Цэргийн Гавъяаны Улаан тугийн одонт, Хатанбаатар С.Магсаржавын нэрэмжит Зэвсэгт хүчний 123-р ангийн үйл ажиллагаатай танилцаж, тус ангийн захирагч хурандаа М.Болдбаатар Зэвсэгт хүчний болон батлан хамгаалах салбарын бодлого, 123-р ангийн үйл ажиллагааны талаарх мэдээллүүдийг танилцуулж, цаашид төлөөлөгч нартай тус анги
3/12/2019

"ЭВИЙН ХҮЧ" худалдааны төвийг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна

02-р сарын 27 ны өдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан зохион байгуулж, таван асуудал хэлэлцлээ. Хэлэлцэхээр төлөвлөсөн зарим асуудалтай холбогдуулан тус хуралд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан, “ЭВИЙН ХҮЧ” хоршооны удирдах зөвлөлийн зарим гишүүд, Төрийн аудитын газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын холбогдох албаныхан оролцлоо. Улсын төсвийн 3,6 тэрбум, "ЭВИЙН ХҮЧ" хоршооны 400 гаруй ги
2/28/2019

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж байна

Тэргүүлэгчдийн хурлаар аймгийн 2019 оны нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөө батлах, “Эвийн хүч” орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулах, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах, Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл байгуулах, Төрийн дээд шагналаар шагнуулахаар Ерөнхийлөгчийн Тамгын газарт өргөн мэдүүлэх зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ.Хэлэлцэх асуудлын дараалал ёсоор аймгийн 2019 оны нэгд
2/27/2019

Аймгийн ИТХ-ын Ажлын албанаас “Төлөөлөгчдийн өдөр”-ийг зохион байгууллаа

Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу Ажлын албанаас энэ оны анхны "Төлөөлөгчдийн өдөр"-ийг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, нийтийн аж ахуйн үйлчилгээний “Шим-Ус” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар дээр зохион байгууллаа. “Төлөөлөгчдийн өдөр”-т аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Б.Дүгэржав болон аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, холбогдох хэлтэс, албадын дарга, ажилтнууд оролцлоо.ВИДЕО: “Төлө
2/23/2019

Хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд Манхан сумын харьяат 102 настай Б.Намсрай гуайн "Алтан гадас" одонг гардуулан өглөө

Хаврын тэргүүн сарын шинийн нэгний билэгт сайн өдөр аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвгандиар ахлуулсан ажлын хэсэг аймгийнхаа хамгийн өндөр настнуудын нэг болох Манхан сумын харьяат 102 настай Б.Намсрай буурлынд очиж золголоо. Энэ үеэр өндөр настан Б.Намсрай гуайг МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал "Алтан гадас" одонгоор шагнасныг Ерөнхийлөгчийн гарын бэлгийн хамт гардуулан өгч хүндэтгэл үзүүллээ. Ховд аймгийн хамгийн өндөр настнуудын нэг болох Манхан сумын харьяат Б.Намсрай гуай
2/13/2019
Ховдын мэдээ