Ховд аймгийн ИТХ-ын 2 дугаар хуралдаан амжилттай болж өндөрлөлөө

Image may contain: one or more people and indoor

Ховд аймгийн ИТХ-ын 2 дугаар хуралдаан энэ сарын 24-ний өдөр нутгийн удирдлагын ордны хуралдааны их танхимд Цахим хэлбэрээр амжилттай явагдаж өндөрлөлөө. Хуралдааныг хааж аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди үг хэллээ. Тэрбээр:Төрийн бодлогын залгамж чанарыг хадгалан, нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааны зарчим, удирдлагын тогтолцоо, эрх хэмжээний хүрээнд нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх талаар санал бодлоо уралдуудлан, Хурлын тасралтгүй, байнгын үйл ажиллагааг хангаж асуудлуудыг хамтдаа шийдэн, хуралдаандаа ажил хэрэгчээр оролцсон нийт төлөөлөгчдөдөө талархал илэрхийлье. ”COVID-19 цар тахлын халдварын улмаас улс орон даяар хатуу хөл хорио тогтоосон энэ цаг үед анх удаа “ЦАХИМ”- аар зохион байгуулсан хуралдаанд төлөөлөгчид идэвх санаачилгатай оролцож, олон чухал санал гарган Ховд аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгуулсан нь орон нутгийн хөгжилд чухал үр дүнгээ өгнө” гэж хэлсэн үгэндээ онцоллоо.

Image may contain: 1 person

Энэ удаагийн хуралдаанд 15 төлөөлөгч танхимаар, 25 төлөөлөгч цахимаар оролцлоо. Дараагийн буюу аймгийн ИТХ-ын 3 дугаар хуралдааныг 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр зохион байгуулахаар товлоод байна.

ВИДЕО:


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ