
Дэлхийн эмч нарын өдөр, аймгийн ИТХ-ын 05 дугаар тогтоолын “80+” төсөл, арга хэмжээний хүрээнд
“ЧАДВАРЛАГ ЭМЧ, МЭРГЭЖИЛТЭН”-ийг дэмжих, урамшуулах журмын дагуу шалгарсан “Чадварлаг эмч”-ийн шагналыг аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр, аймгийн Засаг дарга М.Амарсанаа, Засаг даргын орлогч М.Баярт, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Ариунтөмөр, төлөөлөгч Ц.Гэрэлт-Од болон салбарын удирдлагууд өчигдөр (2026.03.28) гардуулан өгч, баяр хүргэлээ.
“ЧАДВАРЛАГ ЭМЧ”-ээр есөн эмчийг шалгаруулж тус бүр 30 сая төгрөгөөр шагналаа. Мөн Ховдын төлөө медаль, Хүндэт тэмдэг, Монголын Залуучуудын холбооны тэргүүний залуу тэмдэг, Засаг даргын Жуух бичиг, Эрүүл мэндийн Жуух бичиг, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтнаар нэр бүхий эмч, мэргэжилтнүүдийг шагнаж урамшууллаа.
"ЧАДВАРЛАГ ЭМЧ"-ээр:
БОЭТ-ийн Сүрьеэгийн тасгийн Сүрьеэгийн эмч Бат-Эрдэнэийн Даваасүх

БОЭТ-ийн Гэмтлийн тасгийн Гэмтлийн эмч Даваагийн Цэрэнбадам

БОЭТ-ийн Зүрх судлалын тасгийн Зүрхний эмч Даваасүрэн Гэрэлчимэг

БОЭТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн Эрчимт эмчилгээний эмч Батнасан Мөнхбаатар

БОЭТ-ийн Хүүхдийн тасгийн Нярай, хүүхэд, өсвөрийн эмч Цагаач Доржханд
БОЭТ-ийн Мэс заслын тасгийн Мэс заслын эмч Батжаргал Батболд

БОЭТ-ийн Мэс заслын тасгийн Хавдрын эмч Цэвээн Цагаан

Бугат өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч Булганаа Наранзул

Булган сумын нэгдсэн эмнэлгийн мэдээгүйжүүлгийн эмч, эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, Мэдээгүйжүүлгийн эмч Нямсүрэн Отгонжав нар шалгарлаа.