Жаргалант сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын VI хуралдаан эхэллээ

May be an image of text

Өнөөдөр /2025.12.11/ Жаргалант сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын зургаадугаар хуралдааныг зохион байгуулж байна.

Хуралдааныг сумын ИТХ-ын дарга Х.Батсүрэн нээж үг хэлсний дараагаар Монгол улсын төрийн дуулал эгшиглүүллээ.

No photo description available.

Хуралдаанд нийт 29 төлөөлөгч оролцохоос 27 нь хүрэлцэн ирж 93.1  хувийн ирцтэй хуралдаж байна.
 
Энэ удаагийн хуралдаанаар:

-Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2025 оны тайлан хэлэлцэх тухай 
-Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны хэрэгжилтийн тайлан, 2026 оны төлөвлөгөө батлах тухай
-Сумын 2025 оны төсвийн хэрэгжилт, 2026 оны төсвийн төслийн тухай
-Сумын 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2026 оны төлөвлөгөө батлах тухай зэрэг 15 асуудал хэлэлцэхээр баталлаа.

May be an image of one or more people and text

Хуралдааныг байнгын дэгээр зохион зохион байгуулж өнөөдөр багтаан дуусгана. Хуралдаан үргэлжилж байна.

May be an image of one or more people, people studying and text


May be an image of one or more people and people studying

May be an image of one or more people


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ