"Авлига бидний нүдээр" видео контентын уралдааныг дүгнэлээ

May be an image of text

Авлигын эсрэг олон улсын өдрийг угтан аймгийн ИТХ-аас Авлигын эсрэг сарын аяныг зохион байгууллаа. Аяны хүрээнд Ховд аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд авлигын тухай мэдлэг олгох, авлигыг үл тэвчих, ёс зүй, ёс суртахууны зөв төлөвшил олгох, шударга иргэнийг төлөвшүүлэх зорилготой видео контентын уралдаанд 19 бүтээл ирсэн байна. Уралдааныг удирдамжид заагдсан 9 шалгуур үзүүлэлтээр дүгнэлээ.

May be an image of text

“Авлига бидний нүдээр”
видео контентын уралдааны:

1-р байрт Жаргалант сумын ЕБ-ын 6 дугаар сургуулийн 11б ангийн сурагч Ч.Алтанцэцэг /92 оноогоор/
2-р байрт Жаргалант сумын ЕБ-ын 1 дүгээр сургуулийн Гэрэлт ирээдүй баг /82 оноогоор/
3-р байрт Цэцэг сумын ЕБ-ын сургуулийн 11б анги /50 оноогоор/ тус тус шалгарлаа.

Мөн аймгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын дунд зарласан видео контентын уралдаанд: 

May be an image of text

1-р байрт Ховд ТВ /HD/-ийн редакц
2-р байрт Ховд.мн сайтын редакц шалгарсан байна.
Уралдааны шилдгүүдийн шагналыг өнөөдөр /2025.12.09/ гардуулж баяр хүргэлээ.

May be an image of text

May be an image of text

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ