Мэргэжлийн Холимог тулааны тамирчин, дэлхийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Б.Энх-Оргилыг Ховд аймгийн "Хүндэт иргэн" шагналаар шагнаж, 20,0 сая төгрөгөөр урамшуулав

May be an image of text

Өнөөдөр (2026.01.09) аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр, аймгийн Засаг даргын орлогч М.Баярт, Засаг даргын Тамгын газрын дарга Х.Баасанхүү болон албаны бусад төлөөлөл Холимог тулааны дэлхийн аварга, Монгол улсын гавьяат тамирчин Б.Энх-Оргил, Дасгалжуулагч Ж.Нарантунгалаг, чөлөөт бөхийн тамирчин, Дифлимпийн 25 дугаар олимпын мөнгөн медальт Д.Чинзориг, Дэлхийн шатрын холбооны дэд мастер, Азийн аваргын мөнгөн медальт С.Тэнүүнбуян, Шатрын спортын Азийн аваргын алт, мөнгөн медальт Г.Эрдэнэбат нарыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүлэв.

May be an image of text

Аймгийн ИТХ-ын 2025 оны 4 дүгээр тогтоолоор тамирчин, дасгалжуулагчдад урамшуулал олгох “АВАРГУУД” хөтөлбөрийг баталсан. Тус хөтөлбөрийн хүрээнд дэлхий, тив, улсын аварга шалгаруулах тэмцээнүүдэд амжилт гаргасан дараах тамирчдыг шагнаж урамшууллаа. Тухайлбал:

Мэргэжлийн Холимог тулааны тамирчин, дэлхийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Б.Энх-Оргилыг Ховд аймгийн "Хүндэт иргэн" шагналаар шагнаж, 20,0 сая төгрөг,

Б.Энх-Оргилын дасгалжуулагч Ж.Нарантунгалагт 5.0 сая төгрөг,

Чөлөөт бөхийн тамирчин, Дифлимпийн 25 дугаар олимпын мөнгөн медальт Д.Чинзоригт 15,0 сая төгрөг, 

Дэлхийн шатрын холбооны дэд мастер, Азийн аваргын мөнгөн медальт С.Тэнүүнбуянд 5,0 сая төгрөг,

Шатрын спортын Азийн аваргын алт, мөнгөн медальт Г.Эрдэнэбатад 5,0 сая төгрөгийн батламжийг гардуулан өгч баяр хүргэв.

May be an image of one or more people and text

Мөн энэ үеэр аймгийн Засаг даргын дэргэдэх спортын шигшээ багийн тамирчидтай уулзаж амжилтын түүхээсээ хуваалцлаа.

Аймаг орон нутаг, улс эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд дуудуулж, амжилт гаргасан тамирчдадаа нийт Ховдчуудынхаа нэрийн өмнөөс халуун баяр хүргэж амжилт хүсье.

May be an image of ‎one or more people and ‎text that says


May be an image of one or more people and text

May be an image of ‎one or more people and ‎text that says

May be an image of text that says

May be an image of one or more people and text


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ