
Монгол Улсын Шинэ Үндсэн хууль батлагдсаны 34 жилийн ой тохиож байна.
Ардчилсан шинэ үндсэн хуулийг Ардын их хурлын 400 гаруй депутат гар бие оролцон 6 бүлэг 70 зүйлтэй батлалцаж байсан түүхтэй. Ховд аймгаас 18 хүн Ардын их хурлын депутатаар сонгогдон оролцсоны нэг бол Монгол Улсын Хүний гавьяат эмч Ж.Даваабал юм.

БНМАУ-ын АИХ-ын Депутат, Монгол Улсын Хүний гавьяат эмч Ж.Даваабал гуайг аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр, аймгийн ИТХ-ын Хэлтсийн дарга Ц.Азбилэг, Б.Даваадорж нар хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүлэв.

ЭХ СУРВАЛЖ:ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ