Ховд их сургуулийн сургалтын нэгдсэн алба, оюутны холбоо хамтран багш, оюутны авьяас, ур чадварыг нээн илрүүлэх, хөгжүүлэх, сурталчлах, харилцан туршлага солилцох, хамт олны чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор Ховд их сургуулийн 40 жилийн ойн нэрэмжит
“Багш, оюутны урлагийн анхдугаар наадам”-ыг энэ сарын 29-ний өдөр амжилттай зохион байгууллаа.
“Багш, ажилчид, оюутны урлагийн анхдугаар наадам”-д нийт 13 баг оролцож, багийн мэндчилгээ, дуэт болон хамтлаг дуу, гоцлол дуу, хамтлаг бүжиг, хөгжмийн номер, тусгай үзүүлбэр гэсэн урлагийн 6 төрөлд авьяас чадвараа сорин өрсөлдсөнөөс тэргүүн байрыг Эрхзүйн тэнхимийн баг, дэд байрыг Боловсрол судлал арга зүйн тэнхимийн баг, гутгаар байрыг Гадаад хэл, соёл судлалын тэнхимийн баг тус тус эзэллээ.
ХАМТЛАГ БҮЖИГ:
I байр- Эрхзүй
II байр- Монгол хэл, Гадаад хэл
III байр- Багш биеийн тамир
ГОЦЛОЛ ДУУ:
I байр- Аззаяа /БСАЗТ/
II байр- Бүлдирген /БӨ-ХИС/
III байр- Мөнх-Эрдэнэ /ТНУТ/
ХӨГЖМИЙН НОМЕР:
I байр- Баянбилэг /Эрхзүй/
II байр- Оргилбаяр /ММЗТ/
III байр- Гүлбану /БӨ-ХИС/
ДУЭТ ДУУ:
I байр- БСАЗТ
II байр- Эрхзүй
III байр- ГХССТ тус тус эзэллээ гэж Ховд их сургуулиас мэдээллээ.