2019 оны 03-р сарын 26-28 ны өдрүүдэд Говь-Алтай аймагт болж өндөрлөлөө. Тэмцээнд Волейболын ОУХМ Ч.Түмэндэмбэрэл дасгалжуулагчтай, Б.Тамир ахлагчтай эрэгтэй баг тамирчид 1-р байранд шалгарсан бол Говь-Алтай, Баян-Өлгий аймгийн баг тамирчид удаалжээ.
Харин Эмэгтэй багийн төрөлд Говь-Алтай аймгийн баг тамирчид 2019 оны Идэрчүүдийн баруун бүсийн аварга шалгаруулах тэмцээний шилдгүүд байж цом, алтан медалийг хүртсэн бол Завхан аймгийн баг тамирчид 2- байр, Волейболын ОУХМ Д.Баярболд дасгалжуулагчтай, И.Энхмаа ахлагчтай Ховд аймгийн эмэгтэй баг тамирчид 3-р байранд шалгарч Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй боллоо.
Түүнчлэн “Шилдэг довтлогч”-оор Б.Тамир /Ховд/, Г.Саруулгэрэл /Говь-Алтай/, “Шилдэг холбогч”-оор П.Батмонгол, Б.Эрдэнэсувд, “Шилдэг тэгш тоглогч”-оор Р.Оргил, П.Хатанзаяа, “Шилдэг хаагч”-аар Ж.Гасыраш, Н.Урангоо нар шалгарсан байна.
Монголын Волейболын холбооноос жил бүр зохион байгуулдаг
“Волейболын идэрчүүдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн” 2019 оны 04-р сарын 02-09 ний хооронд Ховд аймагт болно. Тус тэмцээнд бүсийн тэмцээний эхний 3 байранд шалгарсан эрэгтэй эмэгтэй нийт 32 багийн тамирчид оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөнө.