Ховд аймгийн Хүнсчдийн холбооноос анх удаа “Авьяаслаг хүнсчид” урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулав


Жил бүрийн 3-р сарын сүүлийн 7 хоногийн Бямба гарагт Хүнсчдийн баярын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэхүү өдрийг угтан Ховд аймгийн Хүнсчдийн холбооноос анх удаа “Авьяаслаг хүнсчид” урлаг соёлын арга хэмжээ зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Хүнс үйлдвэрлэл эрхлэгчдийн “Залуус” баг, Бугын гол захын “Сарнай” баг, Хан гарьд захын “Хилчин” баг, “Газар шим” баг, Их буян захын “Жимсгэнэ” баг, Баруун бүсийн төв захын “Сарнай dance” баг, “ Эрч хүч” баг, Хишиг плаза төвийн “Хишиг баг” гэсэн 8 баг болж, караоке дуу болон бүжгийн тэмцээнээр авьяас, ур чадвараа сорин өрсөлдөв. 

ВИДЕО: 



Энэ үеэр салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж буй шилдэг тэргүүний хүмүүсийг салбарын болон бусад шагналаар шагнаж урамшуулсаныг гардуулж баяр хүргэлээ.











 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ