Волейболын Олон улсын хэмжээний мастер С.Кенесхан 200 гаруй тамирчин бэлтгэжээ



Волейболын Идэрчүүдийн Улсын аварга шалгаруулах  тэмцээн  энэ  оны дөрөвдүгээр сарын 02-09-ний өдөр  Ховд аймагт болж байна. Тус тэмцээнийг  Ховд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн  2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 16 дугаар тогтоолын дагуу  Олон улсын хэмжээний мастер С.Кенесханы нэрэмжит болгон Аймгийн Засаг даргын ивээл дор ЗДТГ, БТСГ, аймгийн Волейболын холбоо хамтран зохион байгуулж байгаа юм. 
С.Кенесхан нь 1970 оны Болгар Улсад зохиогдсон Волейболын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тоглогч, Монгол Улсын шигшээ багийн тамирчин, Олон улсын хэмжээний  мастер,  домогт  волейболчин юм.  Тэрбээр  Ховд аймагт волейболын спортыг  хөгжүүлэх, залуу  үеийг спортоор  хичээллэх  хүсэл  эрмэлзэлтэй,  авьяас, ур чадвартай болоход үнэтэй хувь нэмэр оруулж, шилдэг тэргүүний  200 гаруй тамирчныг сурган бэлтгэсэн чадварлаг  багш, дасгалжуулагч байсныг  салбарынхан онцоллоо.  Тус тамирчны авьяас,  ур чадвар, амжилт ололтыг  энэхүү  тэмцээнээр дамжуулан олон нийтэд таниулан сурталчлахыг зорьж байгаа гэнэ. 

ВИДЕО: 





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ