Идэрчүүдийн Волейболын Монгол Улсын аварга баг шалгаруулах тэмцээний нээлт боллоо



Баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт энэ жил Улсын аваргын 3 төрлийн тэмцээн зохион байгуулагдана. Үүний нэг нь “ХОВД-2019” Идэрчүүдийн Волейболын Монгол Улсын аварга баг шалгаруулах тэмцээн юм. Монгол орны өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн 400 орчим тамирчид, багш дасгалжуулагчид оролцсон тус тэмцээний нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр аймгийн Спортын төв ордонд боллоо.



Нээлтэд Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга, баруун бүсийн зөвлөлийн дарга Б.Дүгэржав, Засаг даргын орлогч, тус тэмцээнийг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч Т.Жаргалсайхан болон Монголын Волейболын холбоо, аймгийн Волейболын холбоо, аймгийн Биеийн тамир, спортын газрын удирдах бүрэлдэхүүн оролцож Монгол орны өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн баг, тамирчдад амжилт хүслээ. Мөн С.Кенесхан агсны гэр бүл үр хүүхдүүд нь оролцсон юм. Энэ жилийн тэмцээнийг Олон улсын болон Улс, аймгийн аварга шалгаруулах тэмцээнээс 76 медаль хүртэж 41 спортын мастер, 24 дэд мастер, улсын зэрэгтэй тамирчин шүүгч 8000 гаруйг бэлтгэсэн С.Кенесханы нэрэмжит болгон Засаг даргын ивээл дор Засаг даргын Тамгын газар Монголын Волейболын холбоо, УИХ-ын гишүүн, УБ хот дахь нутгийн зөвлөлийн дарга С.Бямбацогт тэргүүтэй аймгийн Волейболын холбоо, БТСГ-тай хамтран зохион байгуулж байна.















Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ