“ХАР УС НУУРЫН ШАГШУУРГА” дууны хөшөөг бүтээн босгожээ.



"Хар ус нуурын шагшуурга намрын салхинд исгэрнэ
 Харахад нэг л уйтгартай  намс намс бөхөлзөнө" хэмээн Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулан шүлэглэсэн байдаг. Тэртээ 60 жилийн өмнө бичигдэж 50 гаруй жил дуулагдсан 20-р зууны шилдэг дуу болсон энэхүү бүтээлд зориулсан гэрэлт хөшөөг "Залаа Алтай" ХХК, "Элсэн шанаа" аялал жуулчлалын баазын хамт олон санаачлан бүтээн босгожээ. “Хар ус нуурын шагшуурга” дууны хөшөөний нээлтийн арга хэмжээнд нэрт хөгжмийн зохиолч Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Шараа гуай өөрийн биеэр ирж оролцлоо. Мөн аймаг орон нутгийн удирдлагууд, урлаг спортын төлөөллүүд оролцсон юм. 200 гаруй зүйлийн шувууд, 200 гаруй зүйлийн ургамал амьтантай үзэсгэлэн төгөлдөр, өгөөж баян энэ нуур орчимд Ховд аймаг аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна.

ВИДЕО:







Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ