Ховд аймгийн ИТХ-ын 10 дугаар хуралдаан өнөөдөр Нутгийн удирдлагын ордны Хуралдааны их танхимд эхэллээ. Хуралдаанд аймгийн ИТХ-ын 41 төлөөлөгч оролцохоос 35 төлөөлөгч хүрэлцэн ирж, 85.3 хувийн ирцтэй хуралдаж байна. Тус хуралдаанд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж болон төрийн байгууллагуудын дарга, эрхлэгч, сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга нарын төлөөлөл урилгаар оролцож байгаа юм. Энэ удаагийн хуралдааныг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди нээж мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд 10 дугаар хуралдааны дэг, хэлэлцэх асуудал, дотоод журмыг танилцууллаа. Тус хуралдаанаар 9 асуудал хэлэлцэж батална.
Үүнд: 1. Төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай - Аймгийн Сонгуулийн хорооны дарга Л.Батбаярын илтгэл
2. Аймгийн ИТХ-ын 2019 оны үйл ажиллагааны тайлан, цаашдын зорилтын тухай – аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвгандийн илтгэл
3. Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн болон эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт, 2020 оны зорилтын тухай – Аймгийн Засаг дарга Б.Дүгэржавын илтгэл
4. Аймгийн 2018 оны төсвийн гүйцэтгэл, 2019 оны батлагдсан төсвийн хэрэгжилт, 2020 оны төсвийн төслийн тухай – Аймгийн Засаг дарга Б.Дүгэржавын илтгэл
5. Аймгийн 2020 оны төсвийн төсөлд болон төсвийн үр ашгийг дээшлүүлэх, орлого нэмэгдүүлэх талаар аймгийн Аудитын газраас өгөх саналын тухай - Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, Тэргүүлэх аудитор Х.Болдбаатарын илтгэл
6. Аймгийн газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөөний биелэлт, 2020 оны төлөвлөгөөний төслийн тухай - Аймгийн Засаг дарга Б.Дүгэржавын илтгэл
7. Аймгийн ИТХ-ын 2018 оны “Мал эмнэлэгийн үйлчилгээ, үйлчилгээний хөлсний норматив тогтоох тухай” 8/10 дугаар тогтоол, “Ховд аймгийн орон нутгийн чанартай авто зам, замын байгууламж сэтлэх, нөхөн сэргээх ажлын зөвшөөрөл олгох, гүйцэтгэх журам батлах тухай” 8/08 дугаар тогтоолуудыг хүчингүй болгох тухай – Аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Н.Ганзоригийн илтгэл
8. Орон нутгийн татварын хувь хэмжээ тогтоох тухай – Аймгийн Засаг дарга Б.Дүгэржавын илтгэл
<