Ховд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн өргөтгөсөн хурал 11 дүгээр сарын 12-ны өдөр Дөргөн суманд болов. Хурлын хүрээнд Аймгийн ИТХ-ын 10 дугаар хуралдаан зарлах тухай, Сумдад хийгдэж буй хөрөнгө оруулалтын үр дүн, цаашдын зорилтын тухай, Дөргөн, Буянт, Мянгад, Чандмань сумын Засаг дарга нарын мэдээлэл, Сумын ИТХ-аас хийж хэрэгжүүлж буй ажлын үр дүн, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажилд Хурлын байгууллагаас хяналтыг хэрэгжүүлэн, иргэдийн оролцоог ханган ажиллаж буй тухай хуралд оролцогч сумдын ИТХ-ын дарга нарын илтгэлүүд, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн ажлын хэсэг байгуулах тухай, ГХБХБГ-т авто машин худалдан авах тухай зэрэг асуудал хэлэлцэн шийдвэрлэжээ.
Энэ удаагийн Тэргүүлэгчдийн хуралд аймгийн ИТХ-ын ажлын алба, Дөргөн, Буянт, Мянгад сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, нарийн бичгийн дарга нар, Дөргөн сумын ИТХ-ын зарим төлөөлөгчид, багийн иргэдийн нийтийн хурлын дарга нар, төрийн албан хаагчид, иргэдийн төлөөлөл оролцов.
<