Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг бэхжүүлэх, хяналт тавих, олон нийтэд нээлттэй хүргэх зорилгоор аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 27 дугаар тогтоолоор “Сумын ИТХ болон багийн ИНХ-ын үйл ажиллагааг үнэлж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх журам” батлан хэрэгжүүлж байна. Тус журмын хүрээнд сумдын ИТХ-ын үйл ажиллагаа, эрх зүйн бодлого, чиглэл, зорилтын хэрэгжилтийн явцад дүн шинжилгээ хийж, цаашид анхаарах асуудлаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилтын дагуу аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг 11 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд Үенч, Алтай, Булган суманд ажиллалаа.Энэ үеэр аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн Булган сумын эрүүл мэндийн төв, спорт цогцолбор зэрэг байгууллагууд дээр ажиллаж, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцож, зарим асуудлыг холбогдох байгууллагад уламжлахаар болжээ.ВИДЕО: Огноо: 11/21/2019 Төрөл: Аймгийн ИТХ Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1704 Мэдээ таалагдсан: