Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ‘’Ногоон гэрэл цагаан шугам-2019’’тэмцээн 12 дугаар сарын 05-ны өдөр Ховд аймагт амжилттай болж өндөрлөлөө. Сургуулийн насны хүүхдийг замын хөдөлгөөнд аюулгүй оролцох зөв дадал эзэмшүүлэх, бага насны хүүхдийг гэмт хэрэг ослоос урьдчилан сэргийлэх зорилготой тус тэмцээнд Жаргалант сумын ерөнхий боловсролын 1, 3, 6 дугаар сургуулийн 3-5 дугаар ангийн 30 гаруй сурагч оролцож ‘’Гэрийн даалгавар, Мэндчилгээ, Хамтдаа, Буухиа тэмцээн, Урлагийн тоглолт’’ гэсэн 5 төрлөөр өрсөлдөв.
Энэхүү тэмцээнд оролцсоноор хүүхдүүд замын хөдөлгөөнд зөв боловсон оролцох дадал зуршилтай болохоос гадна замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль, дүрэм болон анхны тусламжийн мэдлэг олж авч байгаагаараа давуу талтай.
<