Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж, цэцэг өргөлөө



Ховд аймгийн ИТХ, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос 23 дахь жилдээ улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээг зохион байгуулав. Өнөөдөр /09.10/ уламжлалын дагуу хэлмэгдэгсдийн хойчийн буянд зориулан Ганданпунцагчойлон хийдэд ном хуруулж, Хэлмэгдэгсдийн дурсгалын хөшөөнд цэцэг өргөлөө.



Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын хөшөөнд цэцэг өргөх хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан, аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч М.Амарсанаа, аймгийн Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор Х.Болдбаатар, Зэвсэгт хүчний 123-р ангийн захирагч, хурандаа М.Болдбаатар болон улс төрийн хил хэрэгт хэлмэгдэгсдийн гэр бүл, үр хүүхэд, Зэвсэгт хүчний 123-р ангийн бие бүрэлдэхүүн Цаст-Алтай цогцолбор сургуулийн 11б ангийн сурагчид оролцлоо. 



Мөн замын хөдөлгөөнд оролцож буй бүх төрлийн тээврийн хэрэгслүүд 13-14 цагийн хооронд гэрлээ асааж хэлмэгдэгсдэд хүндэтгэл үзүүлэв.

ВИДЕО:




Үүний дараагаар аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан, аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, Зэвсэгт хүчний 123-р ангийн захирагч, хурандаа М.Болдбаатар хэлмэгдэгсдийн ар гэр, төрөл садан, үр хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь сонсон, тэдэнд хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардууллаа.


Ховд аймгийн хэмжээнд 2001-2007 онд 260 гаруй хэлмэгдэгсдийн ар гэр, үр хүүхэд нөхөн олговор авсан байна. 





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ