Сумдын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга нар чадавхжуулах сургалтад хамрагдлаа



Сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн хууль эрх зүй, эдийн засаг, газрын харилцаа, арга барил, хандлагыг дээшлүүлж, иргэдээ төлөөлж ажиллах нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх зорилгоор аймгийн ИТХ-ын Ажлын албанаас Ховд аймгийн 17 сумын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга нарыг хамруулан чадавхжуулах сургалтыг энэ сарын 10-ны өдөр зохион байгууллаа.  



Тус сургалтад аймгийн ИТХ, Ховд аймаг дахь Төрийн аудитын газар, аймгийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтэс, Төрийн захиргаа удирдлагын хэлтэс, Хууль эрх зүйн хэлтэс, Цагдаагийн газар, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Татварын хэлтэс зэрэг газруудын дарга, мэргэжилтнүүд 
•Нутгийн удирдлагын эрх зүйн ойлголт
•Төсвийн шинэчлэлийн бодлого
•Орон нутгийн төсөв батлахад анхаарах зүйл
•Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах бүтээмжийг сайжруулах чиглэлд авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд, сайжруулах арга зам
•Татварын орлогын төлөвлөгөө, гүйцэтгэлийн талаар
•Орон нутгийн төсөв батлахад анхаарах зүйл
•Хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгийн бүрдүүлэлт
•Авилга, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь
•Авилгын эсрэг үйл ажиллагаа, хууль тогтоомжийн хэрэгжилт
•Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, газрын төлбөрийн бүс, хувь хэмжээнд орсон өөрчлөлтийн талаар
•Албан бичиг хэргийн шинэчлэгдсэн заавар стандарт
•Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах зэрэг сэдвүүдээр сургалт оров.




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ