Өнөөдөр /2021.12.03/ аймгийн ИТХ-ын тавдугаар хуралдаан 92,6 хувийн ирцтэйгээр эхэллээ.
Хурлыг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди нээж, хэлэлцэх асуудал, хуралдаанд үйлчлэх ажлын албадыг танилцуулж, төлөөлөгчдийн саналыг тусган, хурлын журмыг баталлаа.
Ээлжит V дугаар хуралдаанаар:
-Аймгийн ИТХ-ын 2021 оны үйл ажиллагааны тухай ИТХ-ын дарга Г. Пүрэвгандийн илтгэл,
-Ховд аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, 2022 оны зорилтын тухай аймгийн Засаг дарга Б. Дүгэржавын илтгэл
-Аймгийн 2020 оны төсвийн гүйцэтгэл, 2021 оны батлагдсан төсвийн хэрэгжилтийн урьдчилсан дүн, аймгийн 2022 оны төсвийн тухай аймгийн Засаг дарга Б. Дүгэржавын илтгэл
-Аймгийн 2022 оны төсвийн төсөлд болон төсвийн үр ашгийг дээшлүүлэх, орлого нэмэгдүүлэх талаар Ховд аймгийн Төрийн аудитын газрын дарга, Тэргүүлэх аудитор Х. Болдбаатарын илтгэл
-Аймгийн Газар зохион байгуулалтын 2021 оны төлөвлөгөөний биелэлт, 2022 оны төлөвлөгөөний тухай аймгийн Засаг дарга Б. Дүгэржавын илтгэл
-Аймгийн газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай аймгийн Засаг дарга Б. Дүгэржавын илтгэлийг тус тус хэлэлцүүлнэ.