Хуралдаанаар аймгийн ИТХ-ын 2021 оны үйл ажиллагааны тайланг "Хангалттай" гэж дүгнэлээ



Аймгийн ИТХ-ын V хуралдааны хэлэлцэх асуудлын эхний асуудал болох аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны үйл ажиллагааны тайлангийн тухай илтгэлийг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди хэлэлцүүллээ. 
Хэлэлцэх асуудалтай холбоотой Төлөөлөгчид асуулт асууж, санал дүгнэлтээ хэлж, хуралдаанд оролцсон Төлөөлөгчдийн олонхийн саналаар Аймгийн ИТХ-аас 2021 онд дэвшүүлсэн зорилт, зохион байгуулж хэрэгжүүлсэн ажил, цаашдын зорилтыг сайшааж үйл ажиллагааны үр дүнг “хангалттай” гэж дүгнэлээ.



Аймгийн ИТХ-ын тухайд 2021 онд Ковид 19 цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан цахим болон танхимын хэлбэрээр аймгийн ИТХ-ын Хуралдааныг 1 удаа, Тэргүүлэгчдийн хурлыг 15 удаа, Төлөөлөгчдийн өдрийг 2 удаа зохион байгуулж, аймаг орон нутгийн эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудал, бодлогын чиглэлээр 80 гаруй асуудлыг хэлэлцэж, 76 тогтоол, шийдвэрийг гаргаж, биелэлтэнд хяналт тавьж ажиллалаа. 



УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хуралдааны үйл ажиллагаанд оролцож, хуралдаанд оролцогчдод амжилт хүсч, 2022 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Ховд аймагт хэрэгжих хөрөнгө оруулалтыг танилцуулав. Мөн хуралдаанд сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, албан байгууллагуудын дарга нар оролцож байна. 



Хуралдааны хэлэлцэх асуудлын дараалал ёсоор Ховд аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, 2022 оны зорилтын тухай илтгэлийг аймгийн Засаг дарга Б.Дүгэржав хэлэлцүүлж байна.


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ