Аймгийн ИТХ-ын V хуралдаан өндөрлөлөө



Аймгийн ИТХ-ын V хуралдаан 2021 оны 12 дугаар сарын 03-04-ны өдрүүдэд хуралдлаа. Хуралдаанд аймгийн ИТХ-ын 41 төлөөлөгч хүрэлцэн ирэхээс 38 Төлөөлөгч хүрэлцэн ирж 92,6 хувийн ирцтэйгээр хуралдаан хуралдлаа.  
Хуралдааны хэлэлцэх асуудлын дараалал ёсоор аймгийн Газар зохион байгуулалтын 2021 оны төлөвлөгөөний биелэлт, 2022 оны төлөвлөгөөний тухай, Газрын төлбөрийн итгэлцүүр тогтоох тухай илтгэлүүдийг аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Э.Дөлбадрал хэлэлцүүлж, Төлөөлөгчдийн олонхийн саналаар баталлаа. 



Хуралдааныг хааж, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди хэлсэн үгэндээ: Аймгийн ИТХ-ын 5 дугаар хуралдаан өмнөө тавьсан зорилтоо хэрэгжүүлж, ирэх оны аймаг орон нутгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх бодлогын чанартай хөрөнгө оруулалт, төсөв, хөтөлбөр, нутаг дэвсгэрийн хэмжээнд баримтлах газар зохион байгуулалтын төлөвлөгөөг тал бүрээс нь нухацтай тунгаан хэлэлцэн баталж, ажил хэрэгч хуралдааныг хийж, оюун ухаанаа уралдуулан хамтын бүтээлч шийдвэрүүдийг гаргалаа.
Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн өөрчлөлт, түүнийг дагалдан гарсан журам, дүрмийг нутгийн өөрөө удирдах байгууллагын болон бүх шатны төрийн байгууллагууд дагаж мөрдөх нь зүйтэй.
Шинэ хуулийн хүрээнд шинэ тогтолцоогоор ажиллана гэдгээ төрд алба хашиж байгаа хэн ч мартах учиргүй. Аливаа зүйлийн эхлэл ямар байна, үргэлжлэл, төгсгөл тийм л байдаг.
Хуралдаанд идэвхтэй оролцож, үзэл бодлоо уралдуулсан аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид, урилгаар оролцогчид, хэвлэл мэдээллийн байгууллагуудын ажилтан сэтгүүлчид, иргэд, хамт олонд чин сэтгэлийн талархал дэвшүүллээ.



Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэн аймгийн ИТХ-ын V хуралдаан өндөрлөлөө.

ВИДЕО:












Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ