Өнөөдөр /2021.12.15/ аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал хуралдаж 7 асуудал хэлэлцлээ.
Үүнд: -“Эх, хүүхдийн ээлтэй тусламж үйлчилгээ” аймгийн дэд хөтөлбөр батлах тухай,
-“Чадварлаг эмч, мэргэжилтэн” аймгийн дэд хөтөлбөр батлах тухай,
-“Залуучуудын хөгжил” аймгийн дэд хөтөлбөр батлах тухай,
-“Оюун түлхүүр” аймгийн дэд хөтөлбөр батлах тухай,
-“Жендэрийн эрх тэгш байдлыг хангах” аймгийн дэд хөтөлбөр батлах тухай,
-Төрийн дээд шагналд уламжилж Ерөнхийлөгчийн Тамгын газарт уламжлах тухай асуудал хэлэлцэв.
Мөн өмч хөрөнгийн тухай /Үндсэн хөрөнгө бүртгэх зөвшөөрөл олгох тухай,Үндсэн хөрөнгө бүртгэх санал уламжлах тухай, Үндсэн хөрөнгө шилжүүлэх зөвшөөрөл олгох тухай, Үндсэн хөрөнгө акталж, данснаас хасах зөвшөөрөл олгох тухай/ багц асуудал хэлэлцэн тогтоолын төслөө баталлаа.