Ховд аймгийн ИТХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн газар, Дэлхийн зөн ОУБ хамтран “ДЭВЖИХ АМЬДРАЛ” нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ ажлын эхлэл болгож лектор Г.Бандицэрэн тус аймгийн 43 албан байгууллагын нийт 720 албан хаагчид хуваарийн дагуу "Амьдралын үнэ цэнэ" сэдвээр лекц уншиж, уулзалт хийсэн байна.“ДЭВЖИХ АМЬДРАЛ” нөлөөллийн арга хэмжээг согтуугаар үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийг бууруулах зорилгоор энэ сарын 15-аас эхлэн нэг сарын хугацаанд явуулахаар төлөвлөжээ. Огноо: 11/16/2021 Төрөл: Аймгийн ИТХ Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1339 Мэдээ таалагдсан: