Жаргалант сумын "ТӨВЛӨРСӨН ХОГИЙН ЦЭГ"-ийн хяналтыг сайжруулахаар болжээ

May be an image of 1 person, fire and text

Жаргалант сумын Бичигт багийн нутаг дэвсгэрт байрлах "Төвлөрсөн хогийн цэг"-т хог шатаж ойролцоох айл өрх, аж ахуйн нэгж, байгаль орчинд аюул учирч болзошгүй нөхцөл байдал үүссэн тул аюулгүй болгожээ.

Тодруулбал:

Жаргалант сумын онцгой Комисс хуралдаж, хурлын шийдвэрээр аймгийн Онцгой байдлын газарт хүсэлт гарган, 05-р сарын 12-ны өдөр галын тархалтыг зогсоосон байна.

May be an image of 1 person, fire and text

Жаргалант сумын Засаг дарга бөгөөд Ховд хотын захирагч Б.Амартүвшин:


Хогоо хаяхдаа шатаахгүй байхыг иргэдээс хүссэн байна. Үүнээс гадна:

-Бусдын буруугаас гарах галын аюулын  эрсдэл, хор уршгийг бусдад таниулж ойлгуулах
-Урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг олон нийтэд хүргэж ажиллахыг багийн Засаг дарга нарт үүрэг болгожээ.

Цаашид хогийн цэгийн хяналтыг сайжруулж, хог шатаасан иргэн, ААН-үүдэд хуулийн дагуу торгох, шийтгэх арга хэмжээ авч, хариуцлага тооцож ажиллахаа илэрхийлсэн байна.  

May be an image of 1 person and fire

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ