ХОВД АЙМАГ:Монголын Тусгай Олимпын Хороотой хамтран ажиллахаар "САНАМЖ БИЧИГ"-т гарын үсэг зурлаа

No photo description available.

Өчигдөр /2026.05.22/ аймгийн Засаг дарга М.Амарсанаа Монголын Тусгай Олимпын Хорооны гүйцэтгэх захирал Б.Алтанцэцэг, Монголын Тусгай Олимпын Хорооны удирдах зөвлөлийн гишүүн В.Ганзориг, Монголын Тусгай Олимпын Хорооны спортын захирал Б.Мөнх-Од, Мобиком Корпораци ХХК-ийн Группийн Бизнес Хариуцсан Дэд захирал, Б.Мөнхзориг, Улаанбаатар Ротари клубийн ерөнхийлөгч Д.Хулан, Мобиком Корпораци ХХК Ховд салбар, Голомт банкны Ховд салбарын захирал зэрэг албаны төлөөллийг хүлээн авч уулзлаа. 

May be an image of text

Уулзалтын үеэр аймаг, орон нутгийн ажил, цаашдын зорилтын талаар санал солилцов. Улмаар:

Оюуны бэрхшээлтэй  хүүхэд залуучуудыг нийгмийн харилцаанд тэгш эрхтэйгээр оролцуулах, нийгмийн олон талт үйл ажиллагаанд хамруулах, спортоор дамжуулан хүртээмжтэй боловсрол олгон, спортод дур сонирхолтой болгох, хүний эрхийг дээдлэн, нийгэмшүүлэх, нийгмийн  хандлагыг өөрчлөх зорилгоор хамтран ажиллах “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.

May be an image of text

Үүний дараагаар  Монголын Тусгай Олимпын хороо, Мобиком корпораци, Голомт банк, Ротари Улаанбаатар клуб хамтран  “Боломжийг бүгдэд” төслийн хүрээнд 05 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулах баруун бүсийн тэмцээний нээлтэд оролцлоо.

May be an image of one or more people and people studying

Увс, Баян-өлгийн, Говь-Алтай, Завхан, Ховд аймгийн оюуны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд Бочи, заалны хоккей, бадминтоны бүсийн тэмцээнийг зохион байгуулж шилдэг тамирчдыг тодруулна.

May be an image of text that says

May be an image of one or more people and text

May be an image of one or more people and text

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ