Аймгийн Засаг дарга Э.Болормаагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт томилолтоор ажиллаж байна.
Ажлын хэсэг өнөөдөр /2023.11.21/ хуваарийн дагуу Эрдэнэбүрэн суманд ажиллав.
Аймгийн Засаг дарга Э.Болормаа албаны төлөөллийн хамтаар тус сумын иргэдтэй уулзаж өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнан иргэдийн саналыг сонслоо.
Өнгөрсөн онд сумын иргэдтэй уулзахдаа 2023 онд хийх ажлын саналыг авч эрэмбэлсэн. Үүний үр дүнд:
-Хүүхдийн цэцэрлэгийн их засвар,
-50 тн-ийн багтаамжтай Хөргүүртэй зоорь зэрэг хөрөнгө оруулалтын ажлыг хийж хэрэгжүүлсэн байна.
Энэ удаагийн уулзалтаар 2024 онд:
-Цахилгаан дамжуулах шугамын өргөтгөл /Хар-Ус баг/
-Улаан үзүүрийн бетон гүүр тавих /Намарзан, Хонгио баг/
-Мал угаалгын ванн барих /Баянгол баг/
-Дулааны шугам сүлжээний өргөтгөл /Хар-Ус баг/
-Цагдаагийн кабоны засвар
-Ерөнхий боловсролын сургуулийн гаднах хашаа зэрэг ажилд иргэдээс санал авч эрэмбэлэн ТЭЗҮ-ийн дагуу аймаг, сум орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж хэрэгжүүлэхээр боллоо.
Эрдэнэбүрэн сумын хувьд:
Нийт иргэдийн 43.4 хувь нь эрт илрүүлэгд хамрагдсан байна. Харин нийт иргэдийн 108 хувьд нь “Тоон гарын үсэг” олгосон бол 2023 онд 15 иргэнд хуулийн дагуу 0.07 га газар өмчлүүлэхээр төлөвлөснөөс найман иргэнд газар олгожээ.
Багийн Засаг дарга нарын дунд зарласан болзолт уралдаанд 3-р байрт шалгарсан Намарзан багийн Засаг дарга н.Нямсүхийн шагналыг гардуулав.
Сумын иргэд хил залгаа Баян-өлгий аймгийн Толбо сумтай нутаг орны хилийн цэсийн асуудалд анхаарлаа хандуулж холбогдох газарт нь уламжилж шийдвэрлүүлж өгөхийг хүслээ.
Засаг дарга Э.Болормаа: Уул ус, газар шороо, нутаг усаа хамгаалах асуудалд хууль, журмын дагуу иргэдтэйгээ хамтарч үр дүнд хүргэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.
Уулзалтын төгсгөлд Эрүүл мэндийн төвд шаардлагатай тоног төхөөрөмж /Өвчтөний хяналтын монитор, Төрөх ор/ гардууллаа.
Өвөлжилт хүндэрч болзошгүй. Тиймээс тус сумынхан өвс тэжээлийн нөөцөө бүрдүүлэхэд анхаарчээ.
Иргэд 2700 тн байгалийн хадлан бэлтгэж, сумын аюулгүй нөөцөд 50тн буюу 2500 ширхэг прэсс өвс,
30 тн тэжээл бэлтгэжээ.
Аймгийн Засаг дарга Э.Болормаа: Болзошгүй эрсдэлийг тооцож дутуу ажлаа гүйцээх, өвөл, хаврыг хохирол багатай ӨНТЭЙ давахын төлөө ХАМТДАА хичээж ажиллахыг уриалав.