Аймгийн Засаг дарга Э.Болормаагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт томилолтоор ажиллаж байна. Ажлын хэсэг өнөөдөр /2023.11.20/ хуваарийн дагуу Мөнххайрхан суманд ажиллав.
Аймгийн Засаг дарга Энхбатын Болормаа албаны төлөөллийн хамтаар тус сумын иргэдтэй уулзаж өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнан иргэдийн саналыг сонслоо.
Өнгөрсөн онд сумын иргэдтэй уулзахдаа 2023 онд хийх ажлын саналыг авч эрэмбэлсэн. Үүний үр дүнд:
-30 га талбайд татмын ойжуулалт хийсэн, өвс тэжээлийн агуулах барьсан,
-Цаг уурын өртөөний барилга,
-Соёлын төвийн урлагийн заалны сандал,
-Сургууль, цэцэрлэгийн сантехникийн засвар зэрэг ажлыг хийж хэрэгжүүлсэн байна.
Энэ удаагийн уулзалтаар 2024 онд:
✅Гүүр барих /Долоон нуурын голд/
✅Сургуулийн хичээлийн байрны их засвар,
✅Дунд сэнхэрийн зам засах,
✅Арьс, шир боловсруулах цех байгуулах,
✅Сумын төвийн тохижилт, багуудын төвийн засвар тохижилт зэрэг ажилд иргэдээс санал авч эрэмбэлэн аймаг, сум орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж хэрэгжүүлэхээр боллоо.
Мөнххайрхан сумын хувьд:
Нийт иргэдийн 50 хувь нь эрт илрүүлэгд хамрагдсан байна. Харин нийт иргэдийн 90.6 хувьд нь “Тоон гарын үсэг” олгосон бол 2023 онд 13 иргэнд хуулийн дагуу 0.07 га газар өмчлүүлэхээр төлөвлөснөөс 12 иргэнд газар олгожээ.
Дээрх гурван үзүүлэлтээр аймгийн хэмжээнд багийн Засаг дарга нарын дунд зарласан болзолт уралдаанд хоёрдугаар байрт шалгарсан Хаг багийн Засаг дарга Ж.Мөнх-Алдар, тусгай байрт шалгарсан Борт багийн Засаг дарга Б.Бөхболд нарыг журмын дагуу шагнаж урамшуулав.
Уулзалтын төгсгөлд Эрүүл мэндийн төвд шаардлагатай тоног төхөөрөмж /Өвчтөний хяналтын монитор, Төрөх ор/ сургууль, цэцэрлэгийн багш нарт
“ТАБЛЕТ” гардууллаа.
Мөнххайрхан сум өндөр уулын бүс нутаг. Өвөлжилт хүндэрч болзошгүй. Тиймээс өвс тэжээлийн нөөцөө бүрдүүлэхэд онцгой анхаарч ажилласан гэдгийг орон нутгийн удирдлагууд хэлж байв.
Аймгийн Засаг дарга Э.Болормаа:
Эрсдэлийг тооцож дутуу ажлаа гүйцээж, өвөл, хаврыг хохирол багатай ӨНТЭЙ давахын төлөө ХАМТДАА хичээж ажиллахыг уриаллаа.