Монгол Улсын Шадар сайдын санаачилгаар Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын Ерөнхий газар, Стандарт хэмжил зүйн газар хамтран
“Эрсдэлийн үндэсний форум”-ыг 14 дэхь жилдээ зохион байгуулж байна.
“Эрсдэл ба Стандарт” уриатайгаар улс орон даяар өрнөж буй тус форумын үйл ажиллагааны хүрээнд Ховд аймагт хэлэлцүүлэг өрнүүллээ.
Хэлэлцүүлэгт төрийн байгууллагуудын холбогдох мэргэжилтнүүд, иргэдийн төлөөлөл 160 гаруй хүн оролцож мэдээлэл солилцов.
Хэлэлцүүлгийн хүрээнд:
- Аймгийн нутаг дэвсгэрт 2023 онд гал, үер болон бусад гамшгаас учирсан хохирол хэрэгжүүлсэн арга хэмжээ
- Гамшгийн эрсдэлийн өсөлт бууруулах арга хэмжээ болон гэмт хэрэг зөрчлийн эрсдэл, урьдчилан сэргийлэх арга хэмжээ
- Эрсдэл даатгалын салбарын хөгжил
- Дэлхий дахин, бүс нутаг, үндэсний, аймгийн түвшинд гамшгийн эрсдэлийн өнөөгийн байдал, эрсдэлийн үнэлгээ ба анхаарах асуудлууд
- Уур амьсгалын өөрчлөлтөөс газар тариалан, хөдөө аж ахуй, уул уурхайн хөгжилд үзүүлэх нөлөөлөл
- Эрсдэлийг удирдах стандарт
- Барилга, дэд бүтцийн салбарын эрсдэл ба стандарт
- Эрчим хүчний салбарын эрсдэл ба стандарт
- Хүнсий аюулгүй байдлын стандарт ба хүн амын эрүүл, аюулгүй орчин
- Хүнсний аюулгүй байдлын эрсдэлийг бууруулахад лаборторын үүрэг
- Коронавируст халдварт цар тахлын дараах амьдралын шинэ хэв маяг, шинэ эрсдэл сэдвээр холбогдох байгууллагын дарга, мэргэжилтнүүд илтгэл танилцууллаа.