Аймгийн Засаг дарга Э.Болормаагаар ахлуулсан ажлын хэсэг Мөст суманд ажиллав

2 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Аймгийн Засаг дарга Э.Болормаагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт томилолтоор ажиллаж байна. Ажлын хэсэг өнөөдөр /2023.11.20/ хуваарийн дагуу Мөст суманд ажиллав. 

4 хүн нарын зураг байж магад

Аймгийн Засаг дарга Энхбатын Болормаа албаны төлөөллийн хамтаар тус сумын иргэдтэй уулзаж өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнан иргэдийн саналыг сонслоо.

8 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Өнгөрсөн онд сумын иргэдтэй уулзахдаа 2023 онд хийх ажлын саналыг авч эрэмбэлсэн. Үүний үр дүнд:
-Арьс шир, түүхий эд бэлтгэлийн барилга, 
-Өвс тэжээлийн агуулах, 
-Соёлын төвийн тоног төхөөрөмж шинэчилсэн,
-Мал эмнэлгийн барилга засварласан,
-Эхийн амрах байр тохижуулсан байна. 
Мөн Цэцэг гол, Баянхайрхан багт худаг гаргах, Ахмадын өргөөний байр барихаар төсвийг нь шийдвэрлэсэн. Энэ ажлыг хийж хэрэгжүүлэхэд санаачилга гарган ажиллахыг орон нутгийн удирдлагуудад анхааруулав.

1 хүн нарын зураг байж магад

Энэ удаагийн уулзалтаар 2024 онд: 

✅Сумын Эрүүл мэндийн төвд Шүдний кабинетын тоног төхөөрөмж авах,
✅Сургуулийн хичээлийн хоёрдугаар байрны их засвар, нэгдүгээр байрны гадна фасад, Урлагийн заалны засвар,
✅Хүүхдийн цэцэрлэгийн биеийн тамирын талбай тохижуулах, сантехник шинэчлэх,
✅Өв соёлын өргөө тохижуулах,
✅Сум доторх замын хэсэгчилсэн засвар,
✅Соёлын төвийн гаднах их засвар,
✅Баг, үйлдвэр, үйлчилгээний байрны гаднах их засвар, тохижилт зэрэг ажилд иргэдээс санал авч эрэмбэлэн аймаг, сум орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж хэрэгжүүлэхээр боллоо.

4 хүн нарын зураг байж магад
 
Мөст сумын хувьд: 

Нийт иргэдийн 52 хувь нь эрт илрүүлэгд хамрагдсан байна. Харин нийт иргэдийн 80 хувьд нь “Тоон гарын үсэг” олгосон бол 2023 онд 60 иргэнд хуулийн дагуу 0.07 га газар өмчлүүлэхээр төлөвлөснөөс 20 иргэн буюу 37.1 хувьд нь олгожээ. 

2 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Уулзалтын төгсгөлд Эрүүл мэндийн төвд шаардлагатай тоног төхөөрөмж /Өвчтөний хяналтын монитор/ сургууль, цэцэрлэгийн багш нарт “ТАБЛЕТ” гардууллаа.

16 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Өвөлжилт хүндэрч болзошгүй. Тиймээс эрсдэлийг тооцож өвс тэжээлийн нөөц бүрдүүлэхэд онцгой анхаарч ажиллах чиглэлийг өгөв.

8 хүн ба бичвэр нарын зураг байж магад

3 хүн ба бичвэр нарын зураг байж магад

2 хүн нарын зураг байж магад

1 хүн нарын зураг байж магад

2 хүн, хичээл хийж буй хүмүүс, кларнет, хийл, лимбэ ба хүмүүс нарын зураг байж магад
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ