Аймгийн Засаг дарга Э.Болормаа Ховд суманд ажиллав

3 хүн нарын зураг байж магад

Аймгийн Засаг дарга Э.Болормаагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт томилолтоор ажиллаж байна.

2 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Ажлын хэсэг өнөөдөр /2023.11.19/ хуваарийн дагуу Ховд суманд ажиллав. 

11 хүн, хүмүүс ба бичвэр нарын зураг байж магад

Аймгийн Засаг дарга Энхбатын Болормаа албаны төлөөллийн хамтаар тус сумын иргэдтэй уулзаж өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнан иргэдийн саналыг сонслоо.

2 хүн нарын зураг байж магад

Өнгөрсөн онд сумын иргэдтэй уулзахдаа 2023 онд хийх ажлын саналыг авч эрэмбэлсэн. Үүний үр дүнд Хүүхдийн тоглоомын талбай, Соёлын төвийн дээврийн засвар, газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор “Жанжин боолт”-ыг тус тус засварласан байна.

4 хүн нарын зураг байж магад

Энэ удаагийн уулзалтаар 2024 онд: 

-Зам засвар, 
-Сумын төвийн гэрэлтүүлэг, камержуулалт, 
-Худаг гаргах, 
-Хүүхдийн цэцэрлэгийн дээврийн засвар, 
-Арвын голын гарамд труба тавих зэрэг ажилд иргэдээс санал авч эрэмбэлэн аймаг, сум орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж хэрэгжүүлэхээр боллоо. 

6 хүн нарын зураг байж магад

Уулзалтад оролцсон зарим иргэд, боловсролын байгууллагынхнаас сургууль, цэцэрлэгийн засвар, тохижилт хийх санал гарсан. ТЭЗҮ-ийг боловсруулсны дараа ирэх жилээс Улсын төсөвт тусгуулахад анхаарна гэдгийг аймгийн Засаг дарга яриандаа тодотголоо.

1 хүн нарын зураг байж магад
 
Ховд сумын хувьд: 

Нийт иргэдийн 74.5 хувь нь эрт илрүүлэгд хамрагдсан. Энэ үзүүлэлтээр аймагтаа тэргүүлж байгаа сумдын нэг юм. Харин нийт иргэдийн 93 хувьд нь “Тоон гарын үсэг” олгосон байна. 2023 онд өөрийн сум болон Жаргалант сумын нийт 1800 иргэнд газар өмчлүүлэхээр төлөвлөснөөс 600 орчим иргэнд хуулийн дагуу 0.07 га газар олгосон мэдээтэй байна.  

2 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Уулзалтын төгсгөлд аймгийн Засаг дарга Э.Болормаа багийн Засаг дарга нарын дунд зарласан болзолт уралдаанд аймагтаа тэргүүлсэн тус сумын Дунд-Ус багийн Засаг дарга Т.Солтаншарав, Цагаанбургас багийн Засаг дарга Б.Хайса, Баянбулаг багийн Засаг дарга Ж.Серикбол нарыг тус бүр нэг сая төгрөгөөр шагнаж урамшуулав. 

2 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Мөн Эрүүл мэндийн төвд шаардлагатай 20.0 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж /Өвчтөний хяналтын монитор, Хүчилтөрөгч өтгөрүүлэгч, Автоклав буюу эмнэлгийн багаж, хэрэгсэл ариутгагч/ гардууллаа.

2 хүн ба

2 хүн ба бичвэр нарын зураг байж магад

5 хүн нарын зураг байж магад
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ