Аймгийн Засаг дарга Э.Болормаагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт томилолтоор ажиллаж байна. Ажлын хэсэг өнөөдөр /2023.11.19/ хуваарийн дагуу Дуут суманд ажиллав.
Аймгийн Засаг дарга Энхбатын Болормаа албаны төлөөллийн хамтаар тус сумын иргэдтэй уулзаж өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнан иргэдийн саналыг сонслоо.
Өнгөрсөн онд сумын иргэдтэй уулзахдаа 2023 онд хийх ажлын саналыг авч эрэмбэлсэн. Үүний үр дүнд Ерөнхий боловсролын сургуулийн Үдийн хоолны заал засварлаж, тохижуулсан нь сүүлийн гурван жилийн хугацаанд тус суманд хийгдээгүй хөрөнгө оруулалтын чухал ажил болсныг онцолж байна.
Харин Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 100 хүүхдийн дотуур байр баригдаж байна. Энэ онд багтаан ашиглалтад хүлээн авна гэж сумын Засаг дарга С.Ганзориг танилцуулав.
Энэ удаагийн уулзалтаар:
-Хогны машин авах, хогийн цэгийг камержуулах
-Зам засвар /Хөх бэлчир баг/
-Бэлчээрийн усан хангамж нэмэгдүүлэх /Шивэр баг/
-Олон жилийн хог булшлах зэрэг ажилд иргэдээс санал авч эрэмбэлэн аймаг, сум орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж хэрэгжүүлэхээр боллоо. Хамгийн гол нь ТЭЗҮ хийгдсэн ажлыг ажлыг тусган хэрэгжүүлэх нь зүйтэйг онцлов.
Дуут сумын хувьд:
Нийт иргэдийн 40 гаруй хувь нь эрт илрүүлэгд хамрагджээ. Нэг багаас бусад багийн иргэдэд 100 хувь
“Тоон гарын үсэг” олгосон байна. 2023 онд 10 иргэнд газар өмчлүүлэхээр төлөвлөснөөс 7 иргэн хуулийн дагуу 0.07 га газраа авчээ.
Уулзалтын төгсгөлд аймгийн Засаг дарга Э.Болормаа Эрүүл мэндийн төвд шаардлагатай тоног төхөөрөмж /Өвчтөний хяналтын монитор/ сургууль, цэцэрлэгийн багш нарт “ТАБЛЕТ” гардууллаа.
Өндөр уулын бүс нутагт байрлах Дуут сумын хувьд өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэлтэй. Тиймээс ХАА-н болон төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэлийг хангахад анхаарч өвс тэжээлийн нөөцөө бүрдүүлжээ. Эрсдэлийг тооцож бэлтгэлээ сайтар хангаж ажиллах чиглэлийг өгөв.