Ирэх 12 дугаар сард аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаан болно. Тус хуралдаанаар 2024 оны орон нутгийн төсөв хэлэлцэн батлах юм. Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг дарга Э.Болормаагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт томилолтоор ажиллаж байна.
Ажлын хэсгийн томилолт өнөөдөр /2023.11.18/ хуваарийн дагуу Дөргөн сумаас эхэллээ.
Аймгийн Засаг дарга Э.Болормаа сумын иргэдтэй уулзаж өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнан иргэдийн саналыг сонсов.
Өнгөрсөн онд тус сумын иргэдтэй уулзахдаа 2023 онд хийх ажлын саналыг авч эрэмбэлсэн. Үүнээс хүүхдийн цэцэрлэгийн дээвэр, сурагчдын дотуур байр засварлах, өвс тэжээлийн нөөцийн агуулах барих зэрэг ажлыг олон чухал ажлыг хийж хэрэгжүүлсэн. Хамгийн гол нь засмал зам тавих ТЭЗҮ боловсруулах ажлыг хийж хэрэгжүүлсний үр дүнд ирэх онд тус сум заслам замтай болох боломж бүрдсэнд иргэд талархалтай байна.
Энэ удаагийн уулзалтаар мөн ирэх онд хийх ажлын санал авав.
Тодруулбал:
-Спорт заалны засвар,
-Ерөнхий боловсролын сургуулийн их засвар,
-Хадлангийн хаман боогч,
-Эрүүл мэндийн төвд уламжлалын сэргээн засах төв байгуулах,
-Цахилгаан дамжуулах агаарын шугамын өргөтгөл /Өгөөмөр багт/,
-Цэцэрлэгийн тоглоом, тоног төхөөрөмж шинэчлэх зэрэг ажилд иргэдээс санал авч эрэмбэлэн аймаг, сум орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж хэрэгжүүлэхээр болов.
Аймгийн Засаг дарга Э.Болормаа энэ онд багийн Засаг дарга нарын ажлыг үнэлэхдээ иргэдэд Тоон гарын үсэг, Газар олголт болон иргэдийн эрт илрүүлэгд хамруулсан үзүүлэлтийг чухалчилж уралдаан зарласан.
Дөргөн сумын хувьд:
Нийт иргэдийн 43 хувь нь эрт илрүүлэгд хамрагджээ. 2023 онд иргэдэд 68 байршилд газар олгохоор төлөвлөж одоогоор 38 байршилд олгосон байна. Харин 1697 иргэний 1166-д нь Тоон гарын үсэг олгоод байна.
Уулзалтын төгсгөлд аймгийн Засаг дарга Э.Болормаа боловсролын салбарт 40 жил ажилласан сургуулийн дотуур байрны тогооч Д.Пүрэв “Боловсролын Тэргүүний ажилтан”-аар шагнагдсаныг гардуулж баяр хүргэв.
Мөн сургууль, цэцэрлэгийн багш нарт
“ТАБЛЕТ”, Эрүүл мэндийн төвд шаардлагатай тоног төхөөрөмж
/Өвчтөний хяналтын монитор, Хүчилтөрөгч өтгөрүүлэгч/ гардууллаа.
Дөргөн сумын хувьд өвөлжилтийн нөхцөл байдал өнгөрсөн жилийг бодоход харьцангуй өнтэй байна.