Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ Ховд” үйлдвэрлэл технологийн парк төслийн явцтай танилцав


4 хүн нарын зураг байж магад

“Шинэ сэргэлтийн бодлого”
-ын Аж үйлдвэржилтийн сэргэлтийн хүрээнд Ховд хотод “Шинэ Ховд” үйлдвэрлэл технологийн парк байгуулах ажил эхлээд байна. 

Төслийн явцтай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцлаа.

3 хүн ба бичвэр нарын зураг байж магад

“Шинэ Ховд” үйлдвэрлэл технологийн паркт арьс шир, ноос, ноолуур боловсруулах болон мах боловсруулах үйлдвэрүүд байгуулагдаж, бүтээгдэхүүнээ экспортод гаргана. 

3 хүн нарын зураг байж магад

Одоогоор баруун бүсэд үйл ажиллагаа явуулдаг 80 гаруй аж ахуйн нэгж үйлдвэр байгуулах төслөө ирүүлжээ. Эдгээрээс сонгон шалгаруулалт хийх юм. 

4 хүн нарын зураг байж магад

Дэд бүтцийн хувьд улсын төсвийн 19,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт батлагдаж 5,9 тэрбум төгрөгөөр төслийн бэлтгэл ажлууд хийж байна. Нэмэлт санхүүжилт 21,6 тэрбум төгрөгийг 2024 оны улсын төсөвт тусгуулахаар санал өгчээ.

4 хүн ба бичвэр нарын зураг байж магад 

Төсөл ашиглалтад орсноор 30 орчим үйлдвэр байгуулагдаж, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж, бүтээгдэхүүнээ экпортолж, жилд 300 гаруй тэрбум төгрөгийн орлого олж, 2200 байнгын ажлын байр бий болно гэж тооцоолж байна.

3 хүн ба бичвэр нарын зураг байж магад

гутал ба бичвэр нарын зураг байж магад

2 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ