
-Аргын тооллын 12 сарын 15. Даваа (Сумьяа) гараг (2025)-Өвлийн эхэн улаагчин гахай сарын билгийн 26, шар морь өдөр, мэнгэ 7 улаан, суудал төмөр, салхины эх-14 од, үл зохилдох барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:34-16:59.
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс засуулахад амгалан жаргалантай сайн. Харин хулгана, луу жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд өвдөг, хацар, өвчүүнд, гэрийн сүлд гэр дотор орших болой.
-Нохой жилтний сүлд гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь:, Хүүхэд хөлд оруулах, хүүхэд гадагш явуулах, цэрэг хөдөлгөх, шинэ гэр, байшин, асар майхан босгох, бэрийн үйл, нүүдэл хийх, замд гарах, эд, мал худалдан авах, мал худалдах, арилжаа хийх, морь худалдах, уралдуулах, ном сонсох, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, шинэ дээл өмсөх, эд юм өгөх, улаан идээ авах, улайны үйл, мал гаргах, хиншүү хярвас гаргах муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.