
-Аргын тооллын 12 сарын 11. Пүрэв (Бархасвадь) гараг (2025)-Өвлийн эхэн улаагчин гахай сарын билгийн 22, хөх бар өдөр, мэнгэ 2 хар, суудал мод, бага морь-10 од, хүчин төгсөх барилдлагат өдөр. Сарын цээр өдөр. Хулгана, луу, бич жилтний хийморийн буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:31-16:59.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
-Үс бүү засуул сарын цээр өдөр тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Морь, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд бөөр, чих, гадар шагайнд, гэрийн сүлд зуух, пийшинд орших болой.
-Бар, туулай жилтний сүлд гараг, харин үхэр, луу, хонь, нохой жилтний харш гараг.
-Сарын цээр өдөр. Үйл бүхнийг хоригловол тус ихтэй, аливаа үйл үйлдвэл үр нь муу болой.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.