Аймгийн Засаг дарга Э.Болормаа Дарви сумын боловсролын байгууллагын ажилтай танилцав



“НЭЭЛТТЭЙ ХОВД”
өдөрлөгийн хүрээнд Дарви суманд ажиллаж байгаа аймгийн Засаг дарга Э.Болормаа, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Баярсүх нар тус сумын боловсролын байгууллагын ажилтай танилцав.



Энэ үеэр дотуур байраар орж сурагчдын амьдрах орчинтой танилцаж зөөлөн эдлэл хүлээлгэн өгөв. 



Мөн ахлах ангийн сурагчидтай уулзаж хүссэн мэргэжлээ эзэмшиж мөрөөдөлдөө хүрэхэд өөрийгөө дайчилж илүү хичээж сурах хэрэгтэйг зөвлөлөө. 


 
Хөдөлмөрийн баатар, төрийн соёрхолт, алдарт хоньчин Сономцэвээний Цогтгэрэлийн нэрэмжит Дарви сумын сургууль нь 97 жилийн түүхтэй ууган сургуулиудын нэг.  2022-2023 оны хичээлийн жилд “ЭЭЛТЭЙ ОРЧИНД АНХААРЛАА ТӨВЛӨРҮҮЛЭН, БҮТЭЭЛЧЭЭР СУРАЛЦДАГ СУРАЛЦАГЧДЫГ ТӨЛӨВШҮҮЛНЭ” гэсэн зорилго дэвшүүлэн ажиллаж байна. 650 гаруй сурагч, 66 багш, ажилтантай. Дотуур байранд нийтдээ 80 орчим сурагч амьдарч байна. 



Сургууль, дотуур байраар орсны дараа Хүүхдийн цэцэрлэгээр орж ажил байдалтай нь танилцав. Тус цэцэрлэг нь нийт 22 багш ажилтантай, 170 орчим  хүүхэд хүлээн авч сургуулийн өмнөх боловсрол олгож байна. Ирэх хичээлийн жилд сургуульд элсэн сурах таван насны бүх хүүхдийг цэцэрлэгт 100 хувь хамруулсан. Малчдын хүүхдэд хувилбарт сургалт зохион байгуулах ажлыг амжилттай хийж байна гэж гэж эрхлэгч Д.Соёлмаа ярилаа.



Засаг дарга Э.Болормаа:Хүүхэд сурч хөгжих ая тухтай, хүүхдэд ээлтэй сургалтын орчныг бүрдүүлэн ажиллаж байгаа хамт олны ажилд амжилт хүслээ.


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ