Аймгийн Засаг даргын Тамгын газраас санаачлан
“НЭЭЛТТЭЙ ХОВД” өдөрлөг зохион байгуулж байгаа. Гурав дахь өдрөө үргэлжилж буй тус өдөрлөг өнөөдөр /2023.04.26/ Дарви суманд болж байна.
Хөдөөгийн иргэдэд Төрийн болон эрүүл мэндийн үйлчилгээг нэг цэгээс хүргэж, тэдний санал бодлыг сонсох зорилготой тус өдөрлөгт Дарви сумынхан идэвхтэй хамрагдаж байна.
Төрийн таван байгууллагын мэргэжилтнүүд иргэдтэй уулзаж чиг үүрэг бүхий үйлчилгээ авч байна. Үйлчилгээ бүр иргэдийн эрэлтэд нийцсэн, хүртээмжтэй байгааг онцолж байв. Ялангуяа гадаад паспорт захиалах, “ТООН ГАРЫН ҮСЭГ” авах иргэд цөөнгүй байлаа.
Мөн БОЭТ-ийн нарийн мэргэжлийн, ахмад гавьяат эмч нарын хамтарсан үзлэг оношилгоонд хамрагдахаар иргэд
“НЭЭЛТТЭЙ ХОВД” өдөрлөгийг зорин иржээ.
Аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Э.Болормаа, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Баярсүх нар сумын удирдлагуудын хамтаар төрийн болон эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж буй байдалтай танилцлаа.
Энэ үеэр аймгийн Засаг дарга Э.Болормаа:Иргэн бүр эрүүл мэндээ хамгаалж, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэхэд анхаарч
-Эрт илрүүлэгдээ идэвхтэй хамрагдах,
-“ТООН ГАРЫН ҮСЭГ”-ээ авах,
-Хуульд заасан 0.07 га газраа аваагүй бол хүсэлтээ өгөх хэрэгтэйг зөвлөв.