Зэрэг суманд зохион байгуулсан "НЭЭЛТТЭЙ ХОВД" өдөрлөгөөс 500 орчим иргэн үйлчилгээ авчээ



“НЭЭЛТТЭЙ ХОВД”
өдөрлөгийн хүрээнд аймгийн Засаг дарга Э.Болормаа, ИТХ-ын төлөөлөгч Н.Ганбат, Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын дарга Г.Өөдэй нар Зэрэг сумын иргэдтэй уулзалт хийлээ.

Э.Болормаа аймгийн Засаг даргаар томилогдсоноос хойш тус суманд хэд хэдэн удаа ажилласан. Ажлын тайлангаа танилцуулж, иргэдийн саналыг сонсох томилолтоор хоёр дахь удаагаа ийнхүү ажиллаж байна. Энэ удаагийн уулзалтын үеэр өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, цаашдын зорилтынхоо талаар мэдээлэл хийлээ.



Э.Болормаа:Иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, шударга ёсыг тогтоох, “ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО”-ыг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана. 

Ялангуяа:

-Иргэн бүрд 0,07 га газар олгох, 
-“ТООН ГАРЫН ҮСЭГ” олгох, 
-Иргэдийг эрт илрүүлэг, үзлэг оношилгоонд хамруулах ажлыг илүү эрчимжүүлнэ. Тиймээс сум, багийн Засаг дарга нарын дунд болзолт уралдаан зарлаж ажлыг нь дүгнэх нэг үзүүлэлт болгосноо онцолж иргэдийг ч идэвхтэй оролцохыг уриаллаа. 



Уулзалтад оролцсон иргэд: 

-Газар тариалан эрхлэх боломжийг бүрдүүлэх үүднээс услалтын системийг ашиглалтад оруулах
-Цэвэр бохирыг шугам сүлжээг сайжруулах зэрэг сум, орон нутагт тулгамдаж буй, шийдвэрлэх шаардлагатай зарим асуудлын талаар санал бодлоо илэрхийлэв.



Зэрэг сум нийт 3400 орчим хүн амтай. Одоогоор 18-аас дээш насны иргэдийн 28.2 хувь нь, 0-17 насны хүүхдийн 80 хувь нь эрт илрүүлэгд хамрагджээ. Харин сумын хэмжээнд 2195 иргэн тоон гарын үсэг авах ёстой. Үүний 1000 орчим буюу 50 орчим хувь нь хамрагдсан мэдээтэй байна.

“НЭЭЛТТЭЙ ХОВД”
өдөрлөгийн хүрээнд эрүүл мэнд, нийгмийн даатгал, газрын харилцаа барилга хот байгуулалт, хөдөлмөр эрхлэлт халамж, улсын бүртгэл гэсэн төрийн таван байгууллага нийт 172 иргэнд үйлчилгээ үзүүлсэн байна. Харин нарийн мэргэжлийн эмч нар нийт 300 гаруй иргэнд эрүүл мэндийн үзлэг, оношилгоо хийж зөвлөгөө өгч ажиллав. 

“НЭЭЛТТЭЙ ХОВД” өдөрлөгөөр үзүүлсэн төрийн болон эрүүл мэндийн үйлчилгээ хүртээмжтэй, чухал үйлчилгээ байсан хэмээн иргэд талархалтай байлаа.



Аймгийн Засаг дарга Э.Болормаагаар ахлуулсан ажлын хэсэг маргааш /2023.04.26/ Дарви суманд ажиллана.




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ