Аймгийн Засаг даргын Тамгын газраас санаачлан зохион байгуулж байгаа. Хоёр дахь өдрөө, дараагийн суманд зохион байгуулж буй тус өдөрлөгөөр хөдөөгийн иргэдэд Төрийн болон эрүүл мэндийн үйлчилгээг нэг цэгээс хүргэж, тэдний санал бодлыг сонсох зорилготой юм.
Өнөөдөр /2023.04.25/ Зэрэг сумын иргэдэд төрийн таван байгууллагын мэргэжилтнүүд үйлчилгээ үзүүлж нарийн мэргэжлийн эмч нар үзлэг, оношилгоо хийж зөвлөгөө өгч ажиллаж байна.
Хаврын салхи шуурга, хавсарга ихтэй, мал төллөх ажил хараахан дуусаагүй байгаа ч эрэлт хэрэгцээнд нийцсэн, чухал ач холбогдолтой үйлчилгээ үзүүлж байгаа болохоор хөдөөгийн иргэдийн цаг, зав гарган хүрэлцэн иржээ.
Өдөрлөгийн хүрээнд иргэдэд:
-Эрүүл мэнд, нийгмийн даатгалын үйлчилгээ,
-Хөдөлмөр, нийгмийн халамжийн үйлчилгээ,
-Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас газар эзэмших, өмчлөх хүсэлт хүлээн авч, мэдээлэл өгөх үйлчилгээ,
-Улсын бүртгэлийн хэлтсээс иргэдэд
“ТООН ГАРЫН ҮСЭГ” олгох, гадаад паспортын хүсэлт хүлээж авах зэрэг үйлчилгээ үзүүлж байгаа юм.