Хөдөөгийн иргэдэд Төрийн болон эрүүл мэндийн үйлчилгээг нэг цэгээс хүргэж, тэдний санал бодлыг сонсох зорилгоор аймгийн Засаг даргын Тамгын газраас санаачлан
“НЭЭЛТТЭЙ ХОВД” өдөрлөг зохион байгуулж байна.
Өнөөдөр /2023.04.24/ Чандмань сумаас эхэлсэн тус өдөрлөгийн үеэр мэргэжлийн байгууллагуудын ажилтан, албан хаагчид иргэдэд:
-Эрүүл мэнд, нийгмийн даатгалын үйлчилгээ,
-Хөдөлмөр, нийгмийн халамжийн үйлчилгээ,
-Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас газар эзэмших, өмчлөх хүсэлт хүлээн авч, мэдээлэл өгөх үйлчилгээ,
-Улсын бүртгэлийн хэлтсээс иргэдэд “ТООН ГАРЫН ҮСЭГ” олгох, гадаад паспортын хүсэлт хүлээж авах зэрэг үйлчилгээ үзүүлж байна.
Мөн дотор, мэс засал, эмэгтэйчүүд, дүрс оношилгоо, чих, хамар хоолой, хүүхдийн,
“ХАШ СОНДОР” шүдний эмнэлгийн эмч нар эрүүл мэндийн үзлэг, оношилгоо хийж, ахмад, гавьяат эмч нар зөвлөгөө өгч, мэргэжлийн үсчин ажиллаж байгаад иргэд талархалтай байна.
Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга Э.Болормаа, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Н.Батцагаан, Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мягмарсүрэн нар сум, орон нутгийн удирдлагуудын хамтаар Эрүүл мэндийн төв дээр зохион байгуулж буй
“НЭЭЛТТЭЙ ХОВД” өдөрлөгийн хүрээнд үзүүлж буй үйлчилгээтэй танилцаж иргэдийн төлөөлөл, хэвтэн эмчлүүлж буй зарим үйлчлүүлэгчдийн санал бодлыг сонслоо.
Сумын Эрүүл мэндийн төвийн байрыг шинэчилсэн. Гэвч 00-ийн асуудал хүндрэлтэй байгаа. Тиймээс мэргэжлийн байгууллагатай хамтран бохирын шугам сүлжээг нь засварлах, шинэчлэх ажлыг хийхээр боллоо.
Мөн иргэн бүр хугацаандаа эрт илрүүлэгдээ идэвхтэй хамрагдаж эрүүл мэндээ хамгаалж, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэхийг зөвлөв.
Төрийн болон эрүүл мэндийн үйлчилгээг нэг дороос үзүүлж байгаа нь хөдөөгийн иргэдийн эрэлтэд нийцсэн чухал ажил болж байгааг үйлчлүүлэгчид онцолж байна.