ШИНЭ ХОВД АГРО ПАРК” төсөлтэй танилцав



Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди,  Засаг дарга Э.Болормаа нар “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Шинэ Ховд Агро парк” - Хөдөө аж ахуйн үйлдвэрийн бүс- Цогц төсөлтэй танилцлаа.



Xовд аймаг нь хүнсний ногоо тариалалтаар улсдаа дөрөвдүгээрт ордог. Гэвч ХАА-ын бусад бүтээгдэхүүн болох сүү, цагаан идээ, мах, махан бүтээгдэхүүн, хавар, өвлийн улиралд хүнсний нарийн ногоо, малын тэжээл, өндөг гэх мэт бүтээгдэхүүн нь улсын дунджаас 30-40 хувь өндөр үнэтэй. “Шинэ Ховд Агро парк”-Хөдөө аж ахуйн үйлдвэрийн бүс- Цогц төсөл хэрэгжсэнээр нутгийн иргэд гол нэрийн хүнсний бараа бүтээгдэхүүнээ улсын дундажтай адил буюу 20-40 хувийн хямд үнээр худалдан авах боломж бүрдэхээс гадна экологийн эрүүл хүнс хэрэглэнэ. Мөн 1,000-1,500 ажлын байр бий болохоос гадна “Шинэ Ховд үйлдвэрлэл технологийн парк”-ийн үйлдвэрүүдийн үндсэн түүхий эд хангагч болж ХАА-н бүтээгдэхүүнүүдийг импортыг орлох, экспортод гаргах боломж бүрдэх юм.



Өнөөдрийн байдлаар уг төсөл 40 хувийн хэрэгжилттэй байгаа бөгөөд Ховд агропарк ОНӨААТҮГ, Сүүний үхрийн ферм байгуулжээ. Мөн тэжээлийн бага оврын үйлдвэр байгуулж байгаа /100 га талбайг бэлтгэсэн/ хэмээн Ховд Агро парк төслийн гүйцэтгэх захирал Б. Галбадрах, төслийн менежер Д. Нямдаваа нар танилцууллаа. 



Төсөл амжилттай хэрэгжих боломж:
-Дэд бүтцийн хөгжил сайн/зам, эрчим хүч/
-Худалдан авах зах зээл бэлэн/БНХАУ, ОХУ, Баруун бүс/
-Гадаргын усны нөөц хангалттай. /Ховд голоос усан сан байгуулах/
-Хөрсний үржил шим сайн/элсэрхэг хөрстэй/
2022 онд Эрчимжсэн газар тариалалтад 8000 га талбай ИТХ-аас олгохоор тусгагдсан. Ингэснээр аймгийн хэмжээнд 11,000 га талбайд газар тариалан эрхлэх боломжтой. 12 услалтын системийг сэргээх болон шинээр хийхээр төлөвлөн зураг төсөл барилгын aжил хийгдэж байна.





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ