Цэргийн албаны тухай хууль болон Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор батлагдсан
“Оюутан цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтын журмын дагуу Ховд аймагт
“Оюутан цэрэг” хөтөлбөр хэрэгжиж байна.
Оюутан залуусыг их, дээд сургуульд суралцах хугацаанд нь цэргийн алба хаах боломжийг бүрдүүлэн цэрэг-эх оронч үзэл, хүмүүжилтэй, эх орноо батлан хамгаалах эрүүл чийрэг, бие бялдрын болон сэтгэл зүйн бэлтгэлтэй болгон төлөвшүүлж байгаа нь олон нийтийн дэмжлэгийг авч, тус сургалтын эрэлт, хэрэгцээ жилээс жилд нэмэгдсээр байгаа юм.
Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас энэ жилийн
“Оюутан-цэрэг” сургалтад хамрагдах залуучуудын тоог 1500 болгон нэмэгдүүлсэн. Үүний үр дүнд Ховд аймгаас 60 оюутан хамруулж
“Цэргийн ерөнхий бэлтгэл” шатны сургалтын үйл ажиллагаа эхэллээ.
Сургалтын нээлтэд аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Э.Болормаа оролцож “ОЮУТАН ЦЭРЭГ”-үүдэд баяр хүргэж амжилт хүслээ.