“Шинэ Ховд барилга экспо-2023” энэ сарын 16 хүртэл болно

2 хүн нарын зураг байж магад

“ШИНЭ ХОВД БАРИЛГЫН ЧУУЛГАН-2023”
арга хэмжээний хүрээнд зохион байгуулж буй нэг чухал ажил нь  “ШИНЭ ХОВД БАРИЛГА ЭКСПО-2023” үзэсгэлэн яармаг юм. 
Аймгийн Спортын ордонд болж буй тус яармагт барилга, дэд бүтэц, материал үйлдвэрлэл, үйлчилгээ, тоног төхөөрөмжийн худалдаа, банк санхүү зэрэг 20 гаруй чиглэлийн, 30 гаруй компани, аж ахуйн нэгж оролцон үйлчилгээгээ танилцуулж байна.

2 хүн нарын зураг байж магад

Манай аймгаас гадна Улаанбаатар хот, зэргэлдээх аймгаас ч хэд хэдэн компани “ШИНЭ ХОВД БАРИЛГА ЭКСПО-2023”-ийг зорин иржээ.
Аймгийн Засаг дарга Э.Болормаа яармагт оролцож буй компани, аж ахуйн нэгжийнхэнтэй уулзаж бүтээгдэхүүн үйлчилгээтэй нь танилцав. 
Үзэсгэлэн яармаг энэ сарын 16 хүртэл үргэлжлэх ба сонирхсон иргэн, аж ахуйн нэгжид нээлттэй байх юм.

2 хүн нарын зураг байж магад

Зургийн тодорхойлолт алга байна.

3 хүн нарын зураг байж магад

Зургийн тодорхойлолт алга байна.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ