Батлан хамгаалахын сайдын тушаалаар томилогдсон комиссын бүрэлдэхүүн 04 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд тус аймагт ажиллав.
Энэ үеэр Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 144 дүгээр тогтоолоор батлагдсан
“Иргэнийг цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцүүлэх болон цэргийн алба хаагчийн эрүүл мэндийн байдлыг тодорхойлох журам”-ын дагуу аймгийн эрүүл мэндийн байгууллагын нарийн мэргэжлийн эмч нарын дүгнэлтийг үндэслэн өвчин эмгэгийн улмаас эрүүл мэндийн байдлаар цэргийн албанд тэнцэхгүй иргэнийг тайван цагт хугацаат цэргийн албанд татахаас чөлөөлөх ажлыг зохион байгууллаа.
Үүнээс гадна аймгийн Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо эмчилгээний төвөөс цэрэг татлагын комиссын бүрэлдэхүүнд орж ажилладаг эмч нар болон сум багийн эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч нартай “Хугацаат цэргийн алба хаах насны иргэдийн эрүүл мэндэд тулгарч буй бэрхшээл, түүнийг даван туулах арга зам, цэрэг татлагын эрүүл мэндийн үзлэгийг зохион байгуулах тухай” сэдэвт хэлэлцүүлэг өрнүүлэв.