-Аргын тооллын 10 сарын 24. Бямба (Санчир) гараг (2020)



-Аргын тооллын 10 сарын 24. Бямба (Санчир) гараг (2020)
-Билгийн тооллын шинийн 8, цагаан хулгана, яруу эгшигт-21 од, суудал ус, мэнгэ 4 ногоон, шидийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:24-17:47.
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40) болой.
-Үс засуулахад нас уртасна сайн. Гэвч морь, гахай, хулгана, үхэр жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүнзүгт мөрөө гаргавал зохистой.
-Бич, луу, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
-Аливаа санасан үйлс сэтгэлчлэн бүтмүй. Төлөг тавих, морь уралдуулах, нохой тэжээх, хүүхэд үрчлэн авах, улаан идээ авах, хутга мэс ирлэх, архи уух, бэрийн үйл, замд гарах, газар тариалангийн үйл, хувцас эсгэхэд муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.

                                          Зурхайч лам Д.Цогтбаатар
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ