2020 онд Монгол Улсын Их Хурлын сонгуулийг зохион байгуулах, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах зорилго бүхий “Ховд аймгийн Сонгуулийн хороо”-г 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Тус сонгуулийн хорооны анхдугаар хурал энэ оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр боллоо. Хурлын үеэр аймгийн Сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийг танилцуулж, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан хуралдааны дэг, журам, анхаарах асуудлуудын талаар хэлэлцэв. Үүнтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг аймгийн Сонгуулийн хорооны дарга, ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэнгээс тодрууллаа. ВИДЕО: Огноо: 4/16/2020 Төрөл: Аймгийн ИТХ Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1153 Мэдээ таалагдсан: