Аймгийн Эрүүл мэндийн газраас “Эх хүүхдийн тусламж үйлчилгээг сайжруулахад орон нутгийн удирдлагуудын оролцоо, дэмжлэг” сэдэвт зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа



Эрүүл мэндийн яам  2019 онд “Инээмсэглэл-эерэг хандлага” уриаг дэвшүүлсэн бол Ховд аймгийн Эрүүл мэндийн салбарынхан “Эх хүүхэд-Бидний ирээдүй” уриаг давхар дэвшүүлсэн байна. Учир нь сүүлийн жилүүдэд баруун бүс нутаг тэр дундаа Ховд аймагт  эх, хүүхдийн эндэгдэл аймаг, улсын дунджаас харьцангуй дээгүүр байгаа юм. Тиймээс  эх  хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг  сайжруулах, хамгаалах, өвчлөл, эндэгдлийг бууруулах чиглэлд гол анхаарлаа хандуулан ажиллаж байна. Энэ хүрээнд “Эх хүүхдийн тусламж үйлчилгээг сайжруулахад орон нутгийн удирдлагуудын оролцоо, дэмжлэг” сэдэвт  зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа.



Тус зөвлөлдөх уулзалтад орон нутгийн эрүүл мэндийн салбар байгууллагуудын  удирдлага,  эх баригч, сургуулийн эмч нар  болон 17 сумын Засаг дарга нар зэрэг 100 орчим хүн оролцож, эх хүүхдийн тусламж үйлчилгээг сайжруулахад орон нутгийн удирдлагуудын оролцоо, хамтын ажиллагааны үр нөлөө, тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцлоо.

ВИДЕО:










Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ