“Дэлхийн бүжгийн өдөр”-ийг угтан бий биелээчид аймгийн төв талбайд бүжнэ



“АЛТАН ӨВ”
бий биелгээний III наадмыг Аймгийн Засаг даргын Тамгын газар, Жаргалант сумын Засаг даргын Тамгын газар, Хөгжимт драмын театр хамтран 2019 оны 04 дүгээр сарын 26-28-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Тус наадамд Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, Сургуулийн өмнөх боловсролд хамрагдагч хүүхдүүд, насанд хүрэгчид /өв тээгч ардын  авьяастанууд/ оролцох юм.



Бий биелэгээний наадам нь хамтлаг болон ганцаарчилсан төрлөөр явагдах бөгөөд зохион байгуулагчаас өгсөн загвар бичлэгийн дагуу Баруун Монголын бий биелгээг бэлтгэн оролцоно. /тус загвар бичлэгийг khovdnews.mn сайтад байршуулсан./

ВИДЕО:



Ойрд угсаатны язгуур бий биелгээг. /Захчин, Мянгад, Торгууд, Урианхай, Дөрвөд, өөлд гэх мэт/ сонгож бүжиглэх юм. 3000 гаруй бий биелээчид оролцсон тус наадмын үеэр зураг авалт хийж, баруун монголын бий биелгээгээ Геннисийн номонд бүртгүүлэх зорилт тавьж байна. 



Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны  үйл ажиллагааны хөтөлбөр, Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.3.2 дахь заалт, Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.3.1.3 дахь  заалтуудыг хэрэгжүүлэх ажлын  хүрээнд ардын язгуур урлаг болох бий биелэгээг Геннисийн номонд бүртгүүлэх ажлыг зохион байгуулах, өв соёлоо сурталчлах, ахмад бий биечдээс үндэсний язгуур бий биелгээний үндсэн намба төрхийг суралцах, өвлөх, залуу хойч үедээ түгээн дэлгэрүүлэх, бүжгийн урлагаар дамжуулан гоо зүйн боловсрол олгох зорилгоор зохион байгуулж буй уг арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсэг өнөөдөр хуралдаж зохион байгуулалт, анхаарах асуудлын талаар ярилцлаа. 







Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ